Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Давост "Болор цом"-ын эздийг шалгаруулжээ

  Б.Оюун 2017-01-17 1945

Швейцарын Давос хотноо ажлаа эхэлж байгаа олон улсын эдийн засгийн чуулганы өмнө хүмүүнлэгийн үйл хэргийн төлөө олгодог Болор цом шагналын эздийг тодруулжээ. Энэ жилийн Болор цомыг Колумбийн дуучин Шакира, Германы хийлч Анне Софи Муттер болон Америкийн жүжигчин Форест Уитакер нар хүртжээ. 

 Хүмүүнлэгийн үйл хэргийн төлөө олгодог Болор цом шагналыг дээрх гурван хүнд Давос хотноо олгосон байна. Шагналаа гардан авах үеэрээ дуучин Шакира дэлхийн улс орнуудыг боловсрол, хүүхдийн хоол тэжээлийн асуудалд анхаарал хандуулахад уриалж, 2017 онд дэлхий даяар 5 хүртэлх насны 250 сая хүүхэд хоол хүнсний дутагдлаас болж бие, оюун ухааны хөгжил дорой өсч байгааг сануулжээ. Давосын эдийн засгийн чуулганы хүрээнд жил бүр хүмүүнлэгийн үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг нь үнэлж Болор цом олгож байхаар тогтсон юм.
 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө