Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Давосын эдийн засгийн чуулган ажлаа эхэлж байна

  Б.Оюун 2017-01-17 2348

Швейцарын Давос хотноо жил бүр уламжлал болон зохиогддог дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт ажлаа эхэлж байна. Энэ жил Давосын эдийн засгийн чуулган 47 дахь удаагаа зохиогдож байгаа юм. Дэлхийн улс орнуудын тэргүүлэгчид энэ удаагийн чуулганаар Брексит, АНУ-д явагдсан ерөнхийлөгчийн сонгууль, мөн Франц, Герман зэрэг улс оронд болох сонгуулийн үйл явц, дэлхийн эдийн засгийн өнөөгийн байр байдал зэрэг өргөн хүрээний сэдвийг энэ өдрүүдэд Давос хотноо хэлэлцэхээр төлөвлөжээ. Давосын эдийн засгийн чуулга уулзалтад энэ жил улс төр, бизнес-эдийн засгийн салбарын 3 мянга гаруй төлөөлөгч оролцож байгаа юм.

Давосын эдийн засгийн чуулганыг санаачлан зохион байгуулагч Клаус Шваб энэ удаагийн чуулганыг угтаж хэлсэн үгэндээ, дэлхийн хамгийн баян чинээлэг ердөө 8 иргэний өв хөрөнгө амьдрал нь ядуу буурай, өлмөн зэлмүүн амьдарч байгаа 3,5 тэрбум хүнд байгаа мөнгөтэй тэнцэж байна. Улс орнуудын төр засаг, пүүс компани, хэвлэл мэдээлэл, эдийн засагт итгэх итгэл буурч, энэ хирээр дэлхийн улс орнууд санхүүгийн хүндрэл бэрхшээл, эдийн засгийн доройтолд орж байна. Дэлхийн улс орнуудд өнөөдөр шударга өрсөлдөөн, хариуцлагатай төр засаг, удирдлага шаардлагатай байгааг тэмдэглэжээ. Энэ жилийн Давосын эдийн засгийн чуулга уулзалтад дэлхийн улс орнуудаас 3 мянга гаруй улс төр, эдийн засагч, бизнесийн салбарынхан, албаны төлөөлөгч оролцож байна. Тэд хамтдаа дэлхийн улс орнуудын өмнө тулгамдаад байгаа олон асуудлыг хөндөн хэлэлцэнэ. Энэ удаагийн Давосын чуулганд Хятад улсыг энэ улсын төрийн тэргүүн Си Циньпин төлөөлөн оролцож, хамгийн олон хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцож байгаа юм. Хятадын удирдагч өмнө нь Давосын чуулганд оролцож байгаагүй учраас Си Циньпины энэ удаагийн оролцоо олон улсын эдийн засгийн чуулганы хувьд шинэ уур амьсгал авчирч байгааг шинжээчид тэмдэглэж байна. Давосын чуулганд оролцогсод энэ долоо хоногийн туршид маш олон асуудлаар уулзалт, зөвлөлгөөн, дугуй ширээний уулзалт, мэтгэлцээн, хамтарсан яриа хэлэлцээр явуулна. Давосын чуулганы үеэр ЕХ-ны бүрэлдэхүүнээс гарах шийдвэр гаргасан Их Британийн Брекситын бодлого, АНУ-д явагдсан ерөнхийлөгчийн сонгуулийн дараах дэлхийн улс төрийн нөхцөл байдал, Барууны улс орнуудын эдийн засгийн төлөв байдал, Азийн эдийн засгийн хөгжил, НАТО, ЕХ зэрэг олон улсын томоохон салбар нэгжийн цаашдын бодлого гэхчлэн маш олон сэдвийг хөндөн хэлэлцэхээр төлөвлөж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө