Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

2017 онд Монгол улсын эдийн засаг 2 хувьд хүрнэ

  Б.Төгсбаяр 2017-01-14 4844

Лауз, Малайз, Минмар, Монгол,Сапуа, Ниү Гевиней зэрэг улсуудад эдийн засгийн байдал суларсан тухай Дэлхийн банк онцолсон байна. Харин 2017 онд төв ази, номхон далайн бүс нутагт эдийн засгийн өсөлт 6,2 хувьтай болж буурна гэж Дэлхийн банкнаас таамаглаж байна. Энэ нь Хятадын эдийн засгийг удаашралтай байгаатай холбоотой гэнэ.

Бүс нутгийн хэмжээнд түүхий эд экспортлогч улсуудын хувьд эдийн засаг эрчимтэй сэргэх төлөвтэй байгаа юм. Индонез улсын эдийн засгийн өсөлт хувийн салбар дахь хөрөнгө оруулалтын ачаар өнгөрсөн оноос өсөж эхэлсэн бол 2017 онд 5,3 хувь болно гэж Дэлхийн банк үзэж байна. Тэгвэл дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ тогтворжиж байгаа. Малайз улсын эдийн засаг энэ онд 4,3 хувьд хүрэхээр байгаа юм. Гэсэн ч Монгол, Сапуа, Ниү Гевиней зэрэг түүхий эд экспортлогч жижиг улсуудад дотоодын нөхцөл байдал хүндэрсэн учраас эдийн засаг нь сэргэхгүй бололтой гэж Дэлхийн банк тайландаа дурдсан байгаа юм. Монгол улсын дотоодын нийт үнийн өсөлтийг өнгөрсөн онд 0,1 хувьтай байна гэсэн бол энэ онд 2 хувьтай болох төлөвтэй байна гэж дэлхийн банкны шинжээчид таамаглаж байна. Харин өмнө нь таамаглаж байснаас 0,7 хувиар бууруулсан үзүүлэлт юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө