Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Хөрөнгө оруулалтын хэмжээ жил ирэх тутам буурч байна

  Б. Мандах 2016-11-18 906

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Х. Бадамсүрэн Петрочайна Дачин Тамсаг ХХК-ийн удирдлагуудтай уулзаж, газрын тосны олборлолт явуулж байгаа үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцлаа. Дорнод аймгийн нутагт газрын тосны олборлолт явуулж байгаа гол хоёр талбай бол 19,21-р талбай. Петрочайна Дачин тамсаг ХХК нь газрын тосны олборлолт, хайгуулын ажлыг явуулаад үндсэндээ 11 жил болж байна. Энэ онд 550000 тн түүхий тос олборлоно гэсэн төлөвлөгөөтэй байгаа гэдгээ танилцуулсан. Өнөөдрийн байдлаар 427600 тнн түүхий тос олборлоод байна. Төлөвлөгөөнөөсөө 7 мянган тнн-оор дутах болсныг хэллээ. Түүхий тосны олборлолт төлөвлөсөн хэмжээнээсээ алдагдалтай байгааг тайлбарлахдаа, цахилгаан эрчим хүчний хүчин чадал хүрэхгүй байгаатай холбон тайлбарласан. Түүнчлэн Өрөмдлөгийн анги энэ оны 8 дугаар сарын 24-нд хөдөлмөр эрхлэх зөвшөөрлөө авч, 9-р сард талбайд ирсэн байна. Ажил гүйцэтгэгчийн хугацаа богино, дэд бүтцийн бараа материал худалдан авалт хийх боломжгүй зэрэг хүчин зүйлийн нөлөөгөөс 32 цооног өрөмдөхөөр төлөвлөсөн ч 22 цооног өрөмдөх боломжтой болжээ. Энэ нь олборлолт буурахад ихээхэн нөлөөлж байгаа гэдгийг ч хэлсэн.

Мөн уулзалтын үеэр Петрочайна Дачин тамсаг ХХК-ийн удирдлагууд хэлэхдээ, "Бүтээгдэхүүн хуваах гэрээний тогтвортой байдал нь төслийн үргэлжлэн хөгжихийн баталгаа. Ойрын жилүүдэд Монгол Улсын Засгийн газар холбогдох хуулинд өөрчлөлт оруулж байгаа нь гэрээний хэрэгжилтэнд нөлөөлж байгаа" гэдгийг онцлон хэллээ. Мөн энэ оны 11 сарын 01-ний өдөр Ашигт малттал газрын тосны газраас ирүүлсэн албан бичигт хуучин бүтээгдэхүүн хуваах гэрээг шинэчлэн засварлах тухай шаардлагыг ирүүлсэн. Энэ нь хөрөнгө оруулалтад эргэлзээ төрүүлж байгаа гэдгийг хэллээ. Энэ онд олборлолт явуулж байгаа гол 2 талбайд нийтдээ 420 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төсөвлөсөн ч дээрх хүчин зүйлүүдээс хамаарч хөрөнгө оруулалтыг 150 сая ам.доллар болгожээ. Уулзалтын төгсгөлд уул уурхай хүнд үйлдэрийн дэд сайд Х. Бадамсүрэн хэлэхдээ, "Бид бүхий л алдаа дутагдлаа засаж ажиллана. Манай улсад ирэх 2017 онд оруулах хөрөнгө оруулалтынхаа хэмжээг тодорхой хувиар нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллахыг хүслээ."

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө