Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Арилжааны банкууд доллар худалдахгүй байна

  Б. Мандах 2016-11-10 1604

2017 оны төсвийн төсөлд долларын ханшийг 2250 төгрөг байхаар тусгасан. Гэсэн хэдий ч өнөөдрийн байдлаар найман шарга валют арилжааны төв дээр сүүлийн авсан мэдээллээр нэг ам.долларыг 2535 төгрөгөөр худалдан авч  2580 төгрөгөөр худалдаалж байна.  Долларын эрэлт их байгаа нь төгрөгийн ханш сулрах шалтгаан болж байгаа юм. Тиймээс валютын орох урсгалыг нэмэгдүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах нь энэ засгийн газрын сорилт болоод байна.  Төлбөрийн баланс нь сөрөг утгатай байгаа нь валютын ханш чангарах суурь шалтгаан болж байгаа гэдгийг эдийн засагчид хэлж байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэх, эсвэл экспортын орлого импортоос давсан тохиолдолд төлбөрийн баланс ашигтай гардаг байна. Тэгэхээр манай улсын төлбөрийн баланс сүүлийн жилүүдэд хасахтай гарч байгаа нь өнөөдрийн ханшийн өсөлтийн тусгал болж байгаа гэдгээр  Төв банк тайлбарлаж байна. Ийнхүү ам.долларын ханш нэг хоногт 100 орчим төгрөгөөр нэмэгджээ. Эдийн засгийн хүндэрлээс болж төгрөгт итгэх игэдийн итгэл алдарсан. Энэ нь төгрөгийн хадгаламжаа ам.долларт хөрвүүлэх иргэдийн сэдлийг улам идэвхжүүлж байна. Ханшийн эрсдлээс хадгаламжаа хамгаалж байгаа иргэдийн энэ үйлдэл нь нэг талаар дотоод зах зээл дээр долларын ханш чангарахад нөлөөлж байгаа гэдгийг  мэргэжилтэнгүүд хэлж байгаа юм. Монголбанк ханшийг тогтвортой байлгахын тулд ажилладаг. Өнөөдөр УИХ-ын чуулганаар Төрийн мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төсөлд валютын ханшийг уян хатан байлгах гэсэн заалтыг тогтвортой болгож өөрчлөх зарчмын зөрүүтэй саналаар санал хураалгахад гишүүдийн 68.4 хувь дэмжжээ.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө