Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Манай улс энэ оны 10 сарын байдлаар БНХАУ, ОХУ, Япон зэрэг улс руу нийт 4.6 мянган тонн мах экспортлосон байна

  Ч.Доржбат 2016-10-26 1098

Манай улс энэ оны 10 сарын байдлаар БНХАУ, ОХУ, Япон зэрэг улс руу нийт 4.6 мянган тонн мах экспортлосон байна. Дээрхи гурван улс руу 20 гаруй аж ахуй нэгж мах экспортлох эрх авсан байдаг. Одоогоор хятад улс манай улсад малын өвчлөл өндөр байна гэсэн шалтгаанаар экспортоо зогсоожээ. Монгол улсын хувьд адууны махыг замын үүдийн боомтоор урд хөрш рүү гаргадаг бол хонь ямааны махыг  бургастайн  боомтоор гаргадаг байна.  Гэтэл бургастайн  боомт нь зөвхөн  тэгш сар ажилладаг учир хонь ямааны махны экспорт бага байгаа  гэдгийг холбогдох мэргэжилтнүүд мэдэгдэж байна. Мөн манай улсад малын өвчлөл их байдаг учраас гадны экспортлогчид  манай улсаас мах нийлүүлэхээс татгалздаг байна. Түүнчлэн  манай хойд хөрш  ОХУ-д мах нийлүүлж эхэлсэн ч  Оросын талаас гаднаас орж ирж байгаа махандаа өндөр татвар тавьснаас мах нийлүүлэгчдэд ашигггүй болж энэ ажил бүрэн зогссон байна. Тиймээс  цаашдаа засгийн газрын зүгээс энэ тал дээр анхаарч гадны оронуудтай хэлэцээр хийхээр ажиллаж байгаа юм байна. Монгол улс 2 хөрш орноосоо гадна гуравдагч орон руу мах экспортлох боломжтой. Манай улсаас мах авах хүсэлтэй  иран  , узбекстан  зэрэг гуравдагч  оронууд байдаг ч 2 хөршийнхөө тавьсан шаардлагыг бүрэн биелүүлж чадвал манай улсаас мах өндөр үнээр авах боломжтой гэсэн хариу  өгч байгаа юм байна. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө