Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Монголын хөрөнгийн бирж ТӨХК болон МҮЦАЭЯ Холбоо хамтран нээлттэй өдөрлөг зохион байгуулна

  Б.Уянга 2016-10-24 637

Монголын хөрөнгийн бирж ТӨХК болон МҮЦАЭЯХолбоо хамтран Үнэт цаасны зах зээлийг идэвхжүүлэх, зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор нээлттэй өдөрлөг зохион байгуулах гэж байна. Үнэт цаасны компаниуд оролцож хэд хэдэн чиглэлээр нэг цэгийн үйлчилгээ үзүүлнэ.10 сарын 28-29нд Хөрөнгийн биржийн байранд болно.

Өдөрлөгөөр арилжаа болон хувьцаат компанийн талаарх мэдээлэл, ЗГ-ын үнэт цаасны талаарх мэдээлэл болон ногдол ашгийг мэдээ болон хөрөнгө оруулалтын зөвлөгөө, брокерийн данс нээх үйлчилгээнүүдийг үзүүлэх юм. Иргэд өдөрлөгийн үеэр Эрдэнэс таван толгойн цэнхэр тасалбар болон хувьцаатай эсэх болон шинээр төлбөр тооцооны данс нээх зэрэг хөрөнгийн зах зээлтэй холбоотой бүхий л үйлчилгээг нэг дороос авах боломжтой юм.

Өдөрлөг Хөрөнгийн биржид энэ сарын 28,29-ны өдрүүдэд болно. Мөн МҮЦАЭХ-ноос нэг зорилго –нэг шийдэл хэлэлцүүлгийг энэ сарын 26-нд төрийн ордонд зохион байгуулна. Учир нь санхүүгийн зах зээлд банкны салбар хэт давамгайлсан нөхцөл байдал үүсээд байгаагаас хөрөнгийн зах зээлийн хөгжил сул, өрсөлдөөн хязгаарлагдмал байна гэж үзжээ.

Тиймээс хувийн хэвшилийнхэн өндөр өртөгтэй санхүүжилтээр бизнесийн үйл ажиллагаа эрхэлж эргээд зээлийн дарамтанд орох хугацаа хэтэрсэн найдваргүй зээлдэгчид олширч байгааг хэлж байна. Тиймээс төрийн ордонд дээрх хэлэлцүүлгээр 200 гаруй мэргэжлийн байгууллагууд, 20 гаруй гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчид оролцож холбогдлох яам агентлагуудад саналаа хүргүүлэхээр зэхжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө