Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

МАНАЙ УЛС ИРЭХ ГУРВАН ЖИЛД 21.5 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ТӨЛНӨ

  А.Болдсайхан 2016-10-21 1220

Улсын их хурал ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл хэлэлцлээ. Улсын өр зээлийн асуудал хоолойд тулж байдал улам хүндэрсээр байгааг сангийн сайд Чойжилсүрэн танилцууллаа. Манай улс ирэх гурван жилд гадаад өр зээлэнд 21.5 их наяд төгрөг төлөхөөр байна. Хэдэн тэрбум доллараар яригдаж байгаа энэ өр зээлээс гадна дотооддоо гаргасан вексель, концесс ч хэцүүхэн дүр зурагтай байгийг төсвийн зарлагийн хорооноос мэдээллээ.

 

 Төсвийн хүрээний мэдэгдэлд төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний 9.9 хувьтай тэнцэхээр байна. Мөнгөн дүнд шилжүүлбэл 2.5 их наядын алдагдалтай төсөв юм. Улс оронд сургууль цэцэрлэг хэрэгтэй. Гэвч өр зээл төлөх хугацаа тулжээ. Ирэх онд манай улс 6.6 их наядын зээл төлөх бол 2018 онд 8.4 их наяд, 2019 онд 6.5 их наяд төгрөг зээлэнд төлнө.

Үндсэндээ гурван жилийн хугацаанд 21.5 их наяд төгрөг бидний нуруун дээр ирэх нь. Гэтэл улсын нэгдсэн төсөв 6-7 их наядын хооронд л хэлбэлзэж байна. Дээр нь дотоодод гаргасан засгийн газрын баталгаатай зээл вексел, эргэн төлөгдөх нөхцөлтэй концессийн өр төлбөр нэхэгдэх цаг тулжээ. Өмнөх засгийн газар орон нутаг өөрийн төсөвт тохируулан концессын гэрээ хийх эрх олгосон байна.

Гэтэл аймгууд хэт давуулсан байдалтайгаар засгийн газрын өмнөөс концесс гаргажээ. Нийт дүн нь концесс 446 сая төгрөг, вексел 568 тэрбум төгрөг хүрсэн байна. Ийм байдлаар улсын төсөв, эд хөрөнгө дэмий цацагдсаар байгааг гишүүд шүүмжиллээ.

Улсын өр зээл тэнгэрт гарсан. Гэхдээ өрийг өрөөр дарах бодлого барих биш боломжоо ашиглах хэрэгтэйг Эрдэнэбат гишүүн хэллээ. Тухайлбал зэс, нүүрсний экспортын үнээ тогтвортой барих, дотоодын үйлдвэрлэлд анхаарах гээд засгийн газар хүчээ бүрэн дайчлаагүй байгааг санууллаа.

 Ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэлд халамжийн мөнгө суусан. Зорилтот бүлэгт олгох хүүхдийн мөнгөнд 161 тэрбум төгрөг зарцуулах бол ахмадуудад олгох насны хишиг хөтөлбөрт 20.5 тэрбум төгрөг тусгасан байна. Мөн жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэхэд 20.8 тэрбум төгрөг байх бол малын гаралтай түүхий эдээ үйлдвэрт тушаасан тохиолдолд урамшуулал хэлбэрээр 54 тэрбум төгрөг олгохоор болсон байна. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө