Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ОУВС-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ИРЭХ ПҮРЭВ ГАРИГТ ИРНЭ

  admin 2016-10-18 666

Олон улсын валютын сангийн төлөөлөгчид эдийн засгийн дүн шинжилгээ хийнэ. Сангийн сайд Чойжилсүрэн ч энэ талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийж байсан. Хэрвээ олон улсын шинжээчид монгол улсын эдийн засаг үнэхээр хүндэрч, дэмжлэг хэрэгтэй болсон гэж үзвэл станд бай нэртэй олон улсын валютын сангийн хөтөлбөрт орох боломж манай улсад нээгдэх юм. Харин орох эсэхийг засгийн газар шийднэ. Одоохондоо эцсийн шийдвэр гараагүй байгаа юм. Эдийн засгаа шинжлүүлэх ажилд монгол банк бэлтгэж эхэлжээ.

Станд бай хөтөлбөр гэдэг бол тухайн улс өндөр хариуцлага хүлээн авдаг хөнгөлөлттэй. Зээлийн хүү 2-3 байдаг бол стэнд бай 0.3-0.7 хувь байх нь элбэг. Мөн олон улсын валютын сан улсын төсөвт хяналт тавьна. Алдагдалгүй болгож, эрүүл эдийн засагт хөтлөхөд чангахан гараар барьдаг гэж ойлгож болох юм. Өмнө нь манай улс энэ хөтөлбөрт таван удаа хамрагдан амжилттай хэрэгжиж байжээ.  

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө