Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

2020 онд Монгол улс гаднаас 2 сая гаруй жуулчин хүлээн авна

  admin 2016-10-17 1083

Монголын Үндэсний статистикийн газрын мэдээлж байгаагаар 2016 оны эхний 9 сарын байдлаар Монгол улсад 1,7 сая гаруй иргэн гадаад улс орнууд руу зорчжээ. Эдгээрээс 1,3 сая нь буюу ойролцоогоор 80,4% нь хувийн ажлаар гадагшаа зорчсон байна. Энэ хугацаанд Монгол улсын хилээр 4,1 сая гаруй хүн орж гарсан статистик мэдээлэл гарчээ.

Энэ нь өнгөрсөн оны мэдээлэлтэй харьцуулахад хилээр орж гарсан хүмүүсийн тоо 388,6 мянга буюу 10,6%-иар нэмэгдсэн хэрэг юм. Түүнчлэн Монгол улсад өнгөрсөн 9 сарын байдлаар нийтдээ 325 мянган хүн гаднаас аялал жуулчлалын зорилгоор ирсэн байна.

Энэ нь өнгөрсөн онд Монголд ирсэн гадны жуулчдын тооноос 2,5%-иар нэмэгдсэн үзүүлэлт юм. Монгол улс цаашдаа гадны аялагч жуулчдыг татахын тулд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх тусгай хөтөлбөр боловсруулан ажиллаж, 2017 онд нэг сая жуулчин хүлээн авч, 2020 онд Монгол орныг зорих гадны жуулчдын тоог 2 саяд хүргэх зорилт тавин ажиллаж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө