Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Тээврийн коридор байгуулах тухай гэрээг энэ ондоо багтаан үзэглэнэ

  admin 2016-09-30 887

Орос, Хятад улс Монгол улсаар дамжуулан тээврийн коридор байгуулахаар зөвшилцөлд хүрсэн. Холбогдох гэрээг энэ оны 12-р сард үзэглэхээр төлөвлөжээ. Гэрээ хэрэгжиж эхэлснээр, 2020 он хүртэл гурван улс дамжуулан тээвэрлэх ачааны хэмжээ жилд 20 хувиар нэмэгдэнэ гэж “Тасс” агентлаг онцолжээ.

 2020 он хүртэлх хугацаанд жил бүр 17-20 хувиар нэмэгдэж, цаашид жилд 10 хувиар нэмэгдэх тооцоо гаргажээ. Энэ нь Орос-Хятадын гадаад худалдааны жил тутмын өсөлттэй тэнцэнэ гэдгийг Оросын зам тээврийн агентлагийн Ерөнхий захирал Алексей Двойных ярьжээ.

Тээврийн шинэ гарц байгуулснаар, Хятадын өмнөд нутгаас ,ОХУ-ын Европын хэсэг хүрэх замыг 1400 км-ээр дөтчилж, тээвэрлэлтийн хугацааг ч 4 хоногоор танана. Шинэ гэрээний дагуу Оросын тээврийн компани Хятадын төвийн мужууд хүртэл тээвэр хийх боломжтой болно. Энэ оны эхний 8 сарын байдлаар Орос, Хятад улс хооронд автомашинаар 1,9 сая тонн ачаа тээвэрлэжээ. Гурван улсын удирдагчид энэ оны 6-р сард холбогдох зөвшилцөлд хүрсэн гэж “Тасс” агентлаг уламжиллаа.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө