Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Хяналттай эдийн засгийг нярав нягтлангийн бүртгэлээс эхлэх нь зүйтэй

  Б.Уянга 2016-09-28 1572

Татвараас нуугдаж олсон орлогоо гадны банкуудад хадгалуулж байгаа этгээдүүдийн дийлэнх нь улс төрчид томоохон бизнесмэнүүд байгаа учраас оффшор дансыг оншор болгох ажил өрнөх ёстойг татварын салбарынхан онцолж байна.  Өөрөөр хэлбэл нярав нягтлангийн бүртгэлийг төр өөрөө хянадаг болсноор зардал бага гарч хяналттай эдийн засгийн систем руу шилжих боломжтой болно гэж мэдэгдэж байна. Манай улсад бүртгэлийн систем алдаатай байгаа учраас хяналтгүй эдийн засаг газар авч байгааг судлаачид онцолж байна.

О.Тэнгис Эрнст энд Янг ТМЗ ХХК-ийн захирал

 

 

Манай улсын төсвийн 70-80 орчим хувийг татвараар бүрдүүлдэг. Татварын хэмжээ их байх тусам аж ахуйн нэгжүүд үүдээ барихад хүрч, үйл ажиллагаа хумигдаж дампуурах эх суурь тавигддаг. Харин МУ-ын хувьд Азидаа татварын хэмжээгээр дунджаас доогуурт ордог гэж салбарынхан хэлж байна. Өөрөөр хэлбэл Аж ахуйн нэгжийн албан татвар 10-25 гэсэн журмаар явдаг. 25 хувийн албан татварыг 50 орчим ААН нэгж төлдөг нь 0,1 хувь болж байгаа бол үлдсэн 99,9 хувийг 10 хувийн татвар төлдөг байгууллагууд эзэлдэг байна.

 Д.Баяраа Татварын ерөнхий газрын сургалтын төвийн ахлах багш

 

 

Энэ мэт асуудлыг хэлэлцсэн илтгэлүүд өнөөдөр Татварын ерөнхий газар боллоо. Хямралтын үед татварын ямар бодлого баримталвал оновчтой байх талаар тэд хуралдаж байна. Эрдэмтэн судлаачдын санаа оноог хуваалцаж цаашид авах арга хэмжээндээ тусгахаа хэлж байлаа.
 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө