Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгоно

  Б.Уянга 2016-09-22 1390

Засгийн газраас ипотекийн зээлтэй холбоотойгоор байрны талбайн хэмжээг 100 метр квадрат болгоно хэмээн мэдэгдсэн.  Харин Монгол банк орон сууцны талбайн хэмжээ хуучнаараа буюу 80 метр квадрат дотор байна гэж мэдэгдэж байна. Ипотекийн зээлийн санхүүжилтийн 80 хувийг төв банкнаас, 20 хувийг Засгийн газраас гаргана.  Харин хэзээнээс, ямар замаар гаргахыг Төв банкны удирдлагууд хуралдсаны дараа олон нийтэд мэдээлнэ гэж хэлж байна.

Д Ариунаа Монгол банкны олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн ажилтан

 

 

Ипотекийн зээл олголт түр хугацаагаар завсарласан нь Монгол банкнаас өмчлөл нь ЗГ-т шилжсэн асуудал гэлээ.  Өөрөөр хэлбэл нөөц сангийн удирдлагыг ЗГ-ын нэрийн өмнөөс төв банк хэрэгжүүлж байгаа. Тиймээс ЗГ-ын мэдлийн асуудал болсныг хэлж байна.  5 хувийн хүүтэй зээлийн хувьд бүрэн зогссон. 8 хувийг үргэлжлүүлэх асуудал хүлээлт үүсгэж байгаа учраас ойрын хугацаанд шийдвэртэй алхам хийхээ мэдэгдэж байна.

Иргэд санхүүгийн чадамжгүйгээс байрны урьдчилгаагаа төлж чадахгүй байна.

Энэ оны 7 сард нийт 1592 зээлдэгчид 92.8 тэрбум төгрөрийн ипотекийн зээл шинээр олгожээ.  Ингэснээр нийт зээлдэгчийн тоо 85622-д хүрсэн байна. Оны эхний 7 сарын байдлаас харахад ипотекийн зээлийн үлдэгдлийн 99.1 хувь нь төгрөгийн, 0,9 хувь нь валютын зээл авчээ. Үүнээс 1592 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагдсан бол 1388 зээлдэгч орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөрийн зээлд үлдсэн 204 нь банкны өөрийн эх үүсвэрийн зээлд хамрагджээ. Анх ипотекийн зээл олгогдохдоо хуучин орон сууцнуудыг ипотекийн зээлд хамруулахгүй гэж байсан ч шинээр үргэлжлүүлэн олгохдоо багтааж магадгүй байгаа тухай яригдаж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө