Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ХЯТАД – МОНГОЛ – ОРОС УЛС ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ТЭЛНЭ

  admin 2016-09-19 1156

“Хятад – Монгол – Орос” гурван улс дамнасан эдийн засгийн коридор байгуулахтай холбоотой шинэ мэдээллийг Бээжин дэлгэлээ. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, эрчим хүч, барилгын материалын худалдааг гурван улс нэмэгдүүлнэ гэж “Глобал таймс” мэдээллээ. Гурван улсын эдийн засгийн хамтын ажиллагааны тэргүүлэх 7 чиглэл дээр үндэслэн тус коридорыг хөгжүүлнэ гэдгийг харин “Чайна дэйли” онцолжээ.

Хятад, Монгол, Орос улс эдийн засгийн коридор байгуулахын тулд зарим салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх хүсэлтэй байна. Хөрш гурван улс зам тээврийн дэд бүтцийг хөгжүүлж, төмөр зам, автозам, далайн болон агаарын тээврийн хамтарсан чиглэл боловсруулан ажиллаж байгаа. Мөн хилийн шалган нэвтрүүлэх боомтуудын үйл ажиллагааг шинэчлэн сайжруулж, хил гаалийн хяналтыг харилцан хялбарчлахаар ярилцаж байгаа гэж “Чайн дэйли” мэдээлжээ. Гурван улс тээвэр логистикоос гадна эрчим хүчин, ашигт малтмал, дэвшилтэт технологи, машин механизм, хөдөө аж ахуй, ойн аж ахуйн салбарт хамтын ажиллагааг тэлэхээр тохиролцлоо. Мөн хилийн бүсийн худалдааг нэмэгдүүлж, үйлчилгээний салбар дахь хамтын ажиллагаах ч бэхжүүлнэ. Соёл боловсрол, шинжлэн ухаан, аялал жуулчлал, анагаах ухаан, зохиогчийн эрх хамгаалах болон байгаль орчин хамгаалах салбарт ч хамтын ажиллагааг хөгжүүлнэ гэж “Глобал таймс” мэдээлжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө