Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Сүүлийн үед орон нутгийн сумдын засаг дарга нар Хятадуудтай шууд хуйвалддаг болсон

  Б.Уянга 2016-09-15 1715

Монголд бизнес эрхлэх хууль эрх зүйн орчин хангалттай бүрдээгүйн жишээгсалбарынхан нэрлэж байна. Монголд хөрөнгө оруулах хүсэлтэй гадны компаниуд дотоодын зөрчил, бизнесийн хөрсгүй орчиноос болоод дайжсан.Уул уурхайн компаниудын хувьд өөрсдийн гэсэн хайгуулын лицензтэй ч өмч нь төрийнх учраас гадныхан хөрөнгө оруулахаас цааргалдаг. Тиймээс төрийн өмчөө хамгаалах гэвэл прокурорын хамгаалалт хийгээчээ гэсэн хүсэлт тавилаа.

Б.Лхагважав МҮХАҮТ-ийн тэргүүн

 

 

Сүүлийн үед орон нутгийн сумдын засаг дарга нар Хятадуудтай шууд хуйвалддаг болсон.  Бизнесийн ашиг олох зорилгоор хийж байгаа энэ үйлдэлд яамдууд бодлогоор зангидсан арга хэмжээ авч чадаагүйн бурууг өгч байна. 33 мянган компани руу Татварын ерөнхий газрынхан гэнэтийн шалгалт хийсэн. Байцаагч нар ААН-үүдийг дарамталдаг гээд асуудал их байгааг онцоллоо. Тиймээс эрүүгийн зөрчлийн болон бусад холбогдох хуулиуд нэн шаардлагатай батлагдах ёстойг учирлалаа.

Х.Ганбаатар Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны тэргүүн

 

 

Эдийн засаг хүндхэн байгаа энэ үед татвар нэмвэл байгууллага ААН-үүд элгээрээ хэвтэнэ гэдгийг хэлж байна. Арьс ширний үйлдвэрүүдийн тухайд ч ялгаагүй гаднаас татваргүй орж ирсэн бараануудтай дотоодынхон өрсөлдөх боломжгүй байгаа тухай ярилаа.

Д.Баярсайхан Монголын Арьс шир үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө