Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Уул уурхайн салбарыг сэргээхийн тулд монголын компаниуд нэгдмэл байр суурьтай байх хэрэгтэй

  admin 2016-09-09 1388

Манай улсад 14 дэх жилдээ зохион байгууллагдаж байгаа  уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдын "Discover Mongolia-2016” чуулга уулзалт өнөөдөр эхэллээ . Энэ удаагийн чуулган  шинэ Засгийн газар байгуулагдаад удаагүй байгаа  үед явагдаж  байгаагаараа ихээхэн онцлогтой юм. Сүүлийн найман жилийн хугацаанд УИХ-ын сонгуулиар анх удаагаа нэг нам дийлэнх олонхийг бүрдүүлж Засгийн газраа байгуулсан  явдал нь уул уурхайн салбар төдийгүй гадаадын хөрөнгө оруулагч нарт хууль эрх зүйн тогтвортой орчин бүрдэх суурь нөхцөл болно гэж  хөрөнгө оруулчагчид үзэж байна.

Манай улсын уул уурхайн салбар 2014 оноос уналтын байдалд орсон. Засаг тогтворгүй гаргасан хууль тогтоомжоо байсхийгээд цуцлаж хориг тавьдаг нь гадны хөрөнгө оруулагч компаниудыг үргээхэд хүргэж тэд монгол улсаас нүүр буруулах болсон нь нууц бишээ. Харин энэ удаагийн чуулганд оролцож байгаа хөрөнгө оруулагчид монголын уул уурхайг сэргэх боломж өндөр байгаа гагцхүү эдийн засгийн болон хууль эрх зүйн тогтвортой таатай орчинг бүрдүүлэх нь засгийн газрын нэн түрүүний анхаарах асуудал гэдгийг хэлж байна.

Манай улсын эдийн засгийн гол хөшүүрэг бол уул  уурхайн салбар. Эрдэнэт 5 толгой , оюутолгой гээд олон тэрбумаар төгрөгөөр яригдах байгалын баялаг монголын хөрсөнд байгаа ч түүнийхээ үр шимийг монголчууд бид уул уурхай өндөр хөгжсөн оронуудын адилаар бүрэн хүртэж чадахгүй байгаа. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ өссөн хэдий ч манай улсын хувьд дэлхийн зах зээлийн үнээс харьцангуй бага үнээр экспортлож байгаа нь нууц бишээ. Тиймээс бид ямар учраас монголын нүүрс дэлхийн зах зээлийн үнээс доогуур үнээр экспортонд гарч байгаа бид ямар алхам хийвэл дэлхийн зах зээлийн үнээр нүүрсээ борлуулах боломжтой талаар уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Алагаагаас тодорууллаа.

 Н.Алагаа Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч

 

 

Манай улс далайд гарцгүй учир  гадагшаа гарч байгаа нүүрсний тээвэрлэлтийн зардал өндөр гардаг. Тиймээс монголоос зөөж байгаа нүүрсний үнэ тээвэрлэлтийн зардлаас болж зөрүүтэй байгаа тэрнээс биш бид далайд гарцтай байсан бол өнөөдрийн дэлхийн  зах зээлийн ханшаар экспортлох боломжтой гэдгийг хэлсэн. Монгол улсын засгийн газраас цаашид уул уурхайн салбарыг хөгжүүлэх хөрөнгө оруулагчдыг эргүүлэн татах чиглэлээр хэд хэдэн хөтөлбрийг хэрэгжүүлэх талаар салбарын сайд онцолсон. Ер нь монголын уул уурхайн томоохон компаниуд нэгдмэл байр суурьтай байж засгийн газраас хэрэгжүүлж байгаа хөтөлбөр хууль тогтоомжын дагуу үйл ажилгаагаа явуулвал энэ салбарт үүсэн хямралыг даван гарах боломж бий гэдгийг тодотгож байсан.

Х.Бадамсүрэн Уул уурхай  ,  хүнд үйлдвэрийн дэд сайд

 

 

За ийнхүү уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчдын 14 дэх удаагийн дисковер монголиа 2016 чуулган өнөөдөр эхлэж 2 өдөр үргэлжилнэ. Уул уурхайн ассоцицаас энэ удаагийн чуулганд манай улсын уул уурхайн салбарыг сонирхогч олон хөрөнгө оруулагч оролцож байгаа монголын тал шинэ түншлэгчтэй болоход энэхүү чуулган ихээхэн ач холбогдолтой гэдгийг онцлож байлаа.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө