Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Монгол-Орос – Хятад 3 улсын оюуны өмчийн байгууллагуудын 4 дэх удаагийн бага хурал эхэллээ

  admin 2016-09-07 1019

Оюуны өмчөө хамгаалахаар монгол орос хятадын мэргэжилтнүүд улаанбаатар хотод чуулж байна. Олон сар жил бодож бүтээсэн бүтээлийг нь ганцхан хоногийн дотор хэдэн зуу дахин бий болгож орлого олдог хууль бус үйлдэл байсаар байгаа. Эрх зүйн хувьд  зохицуулалтаа улам боловсронгуй болгохоос эхлээд оюуны өмчөө хамгаалах олон талт ажил байж болохыг гадны мэргэжилтнүүд хэлж байна.

Монгол орос хятад 3 улсын оюуны өмчийн байгуулгуудын 4 дэх удаагийн бага хурал өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн хуралд 3 улсын оюуны өмчийн салбарын 50 гаруй төлөөлөгч оролцож байна. Энэ удаагийн бага хурлаар оху дахь оюуны өмчийн салбарын хөгжил оюуны өмчийн тогтолцоог хөгжүүлэх үндэсний стратеги монгол хятад улс дах оюуны өмчийн хамгаалалт  , оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах , жижиг дунд үйлдвэрийг дэмжих 3 улсын оюуны өмчийн салбарын цаашдын хөгжлийн чиг хандлага , шилдэг туршлаг ололт амжилтын талаар харилцан туршлага солилцох зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

Мөн энэ удаагийн хурлаар Монгол улсын эрдэмтэн судлаачид зохион бүтээгчдийн үйл ажиллагааны үр дүнд бий болсон судалгааны ажил буюу оюуны бүтээлүүдийг эдийн засгийн эргэлтэнд оруулах технологи инновацийг дэмжих төвүүдийг үйл ажиллагааг идэвхижүүлэх жижиг дунд үйлдвэрүүдэд оюуны бүтээлийг хэрхэн ашиглах зохих мэдлэг мэдээллийг бий болгох үйл ажилгааг хэрэгжүүлэх тодорхой гарцыг бий болгох талаар талууд  харилцан санал солилцлоо.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө