Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Бодлогын хүүг өсгөсөн шийдвэр эхнээсээ үр дүнгээ өгч байгааг хэллээ.

  Б.Уянга 2016-09-07 1972

Монгол банк бодлогын хүүг огцом нэмснийг шүүмжлэх хүн олон байгаа ч энэ нь цагаа олсон алхам байсныг тэд хэлж байна. Энэ нь зайлшгүй авах арга хэмжээний нэг байсныг онцолж одоо үр дүн нь эхнээсээ гарч байгааг дуулгалаа. Өөрөөр хэлбэл бодлогын хүүг 15 хувьд хүргээгүй байсан бол валютын ханш харваж монгол төгрөг үнэгүйдэх аюултай байсан гэлээ.  Эдийн засаг хямралтай, валютын ханш өссөн энэ үед иргэд төгрөгийн хадгаламжаа доллар руу шилжүүлэх нь ихэсч, үүнийгээ дагаад нийгмийн тогтворгүй байдал үүсэх байсныг яриж байна.

Бодлогын хүүг өсгөх шийдвэр гарснаар банкуудын тайлан тэнцэл хэвийн болж аж ахуйн нэгжүүдийн хөдөлгөөн тогтворжсон гэж байна.  Өөрөөр хэлбэл үндэсний мөнгөн тэмдэгтээ үнэгүйдхээс хамгаалсан энэ үйлдэл залшгүй авах ёстой арга хэмжээ байсан гэлээ. Хэрэв ийм алхам аваагүйсэн бол Монголын банкны сектор унаж үүнийгээ дагаад олон эрсдэл гарч болох байсныг онцолж байна.   Харин одоо байдал тогтворжоод эхэлсэн учраас төсвийн тодотголыг дагаад зөв зохистой шийдлээ олвол ойрын хугацаанд бодлогын хүүг эргээд бууруулах боломж бий гэдгийг хэллээ.

Сүүлийн 7 хоногийн байдлыг харвал савлагаа харьцангуй тогтворжсон.  Одоогийн байгаа эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулж үзэхэд төлбөрийн тэнцэлийн орж гарч байгаа урсгал хэвийн гольдрилдоо орж эхэлсэн нь үр дүн эхнээсээ гарч байгаа үйлдэл хэмээн төв банкнаас тайлбарлаж байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө