Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Төсвийн тодотгол хийгдсэний дараа Ипотекийн зээл олголт үргэлжилнэ

  Б.Уянга 2016-09-06 1648

Ипотекийн зээл олголт түр хугацаагаар завсарласан нь Монгол банкнаас өмчлөл нь ЗГ-т шилжсэн асуудал гэлээ.  Өөрөөр хэлбэл нөөц сангийн удирдлагыг ЗГ-ын нэрийн өмнөөс төв банк хэрэгжүүлж байгаа. Тиймээс ЗГ-ын мэдлийн асуудал болсныг хэлж байна. Гэхдээ энэ нь зээл олгогдохгүй гэсэн үг биш.  Төсвийн тодотгол хийгдэсний дараа хэдий хэмжээний зээл олгох эсэх нь шийдэгдэх юм байна.  Ипотекийн 8 хувийн хүүтэй зээлийн хувьд чанар эргэн төлөлт бусад зээлтэй харьцуулахад сайн байдаг учраас аливаа хүндрэл үүсэх нь бага гэж байна. Гэхдээ төсөв хүндэрсэн байгаа энэ үед төсвийн нэг хэсэг болоод явж байгаа учраас үргэлжлүүлэн олгогдохдоо хэдий хэмжээнд олгохыг ЗГ-аар шийдэх асуудал гэж байлаа.

 Энэ оны 7 сард нийт 1592 зээлдэгчид 92.8 тэрбум төгрөрийн ипотекийн зээл шинээр олгожээ.  Ингэснээр нийт зээлдэгчийн тоо 85622-д хүрсэн байна.  5 хувийн хүүтэй 26.5 тэрбум төгрөгийн зээлийг 569 зээлдэгчид олгосон бол 8 хувиас 5 хувь руу 117 зээлдэгчийн 5.2 тэрбум төгрөгийг шилжүүлжээ.  Төсөв хүндэрсэн үед зээл олголт үргэлжлэхдээ хүүд өөрчлөлт орохгүй ч цаана нь бодлогын хэд хэдэн асуудал яригдаж байгааг хэлж байлаа.

Оны эхний 7 сарын байдлаас харахад ипотекийн зээлийн үлдэгдлийн 99.1 хувь нь төгрөгийн, 0,9 хувь нь валютын зээл авчээ. Үүнээс 1592 зээлдэгч шинээр ипотекийн зээлд хамрагдсан бол 1388 зээлдэгч орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөрийн зээлд үлдсэн 204 нь банкны өөрийн эх үүсвэрийн зээлд хамрагджээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө