Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Стандартад холбогдох заалтыг зөрчсөн 6 аж ахуй нэгжийг 5,6 сая төгрөгөөр торгожээ

  admin 2016-09-06 1005

Нийслэлд үйл ажиллгаагаа явуулдаг Шатахуун түгээс станцуудад Нийслэлийн Онцгой Байдлын газраас хяналт шалгалт явуулж зөрчлийг илрүүлсэн байна.  Газрын тос олборлодог, газрын тосны бүтээгдэхүүн хадгалдаг, борлуулдаг байгууллагууд шалгалтанд хамрагдсан. Шалгалтаар 38 –н аж ахуй нэгж байгууллага галын аюулгүй дүрэм, норм, стандартад холбогдох заалтыг зөрчсөн 325 зөрчир илэрчээ.

Мөн аюулгүй ажиллагаагаа хангаж ажлаагүй 6 байгууллагыг 5,6 сая төгрөгөөр торгосон байна. 

Мөн Гал унтраах тактикийн сургуулийг Ойн бирж ХХК-ийн газрын тосны бүтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх станц 39 дүгээр салбар, Мон газ сервис ХХК-ийн агуулах,  Сод монгол групп ХХК-ийн шатахуун түгээх станц 32, 37, 56 дугаар салбар, Ник Петровис ХХК-ийн Багануур нефть хангамжийн салбар, Транс гайд сервис ХХК-ийн газрын тосны бүтээгдэхүүний агуулах зэрэг 9 объектод зохион байгууллаа. Тус тактикийн сургуульд Онцгой байдлын албаны гал унтраах зориулалтын 18 автомашин, нийт 262 албан хаагч, ажилтан, иргэд хамрагдсан оролцжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө