Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

2016-2017 оны хичээлийн жилд их, дээд сургуулиудын сургалтын төлбөрт өөрчлөлт орохгүй

  admin 2016-08-17 6790

Өнгөрсөн оны хичээлийн жил эхлэхэд их дээд сургуулиуд бүгд сургалтын төлбөрөө 10-30 хувиар нэмэгдүүлсэн. Ингэснээр төр хувийн хэвшлийн ихэнх сургуулиуд 2 саяас дээш төгрөгийн жилийн төлбөртэй болсон. Үүнийгээ инфляцийн өсөлттэй холбон тайлбарлаж оюутнуудын амыг хаадаг байсан. Тэгвэл энэ хичээлийн жилд их дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэхгүй гэсэн амлалтыг улсын томоохон сургуулийн удирдлагууд салбарын сайддаа өгчээ. Мөн хувийн их дээд сургуулийн төлөөллүүд ч энэ удаа оюутан, эцэг эхчүүдийн нуруун дээр хүнд ачаа үүрүүлэхгүй байх боломжтой гэдгээ онцолсон байна.

 

 

Их дээд сургуулиуд үндэслэлгүйгээр сургалтын төлбөрөө нэмэгдүүлсэн тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ оногдуулдаг гэдгийг ШӨХТГ-аас онцолж байна. Өнгөрсөн онд сургалтын төлбөрөө урьдчилж мэдэгдэлгүй нэмсэн, нэмсэн үндэслэл шалтгаанаа тайлбарлаж чадаагүй зарим сургуулиудад ШӨХТГ-аас торгуулийн арга хэмжээ оногдуулж төлбөрийн нэмэгдлийг буцаалгасан, заримынх нь зөрүүг тооцож улсын орлого болгосон байна. Харин өнгөрсөн хавар төр, хувийн хэвшлийн бүх их дээд сургуулиудад сургалтын төлбөрөө нэмэхгүй байх, нэмэх тохиолдолд хичээл тарахаас өмнө хэдэн хувиар нэмэхийг оюутнуудад зарлах тухай албан мэдэгдэл хүргүүлсэн. Албан мэдэгдлийн хариуг нэг ч их дээд сургууль ирүүлээгүй учраас 2016-2017 оны хичээлийн жилд оюутны сургалтын төлбөр нэмэгдэхгүй байх үндэслэлтэй гэж ШӨХТГ салбарын сайдын өгсөн тайлбарыг баталгаажууллаа.  Хичээл эхлэхтэй зэрэгцээд хяналт шалгалтын ажил явагдаж нэмсэн тохиолдолд хуулийн дагуу хатуу хариуцлага оногдуулна гэдгийг сануулж байна.

 

 

2015-2016 оны хичээлийн жилд төрийн томоохон их сургуулиудын удирдах зөвлөлийн баталсан дүнгээр

АНАГААХЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬ

Бакалаврын  боловсрол:

1.Анагаахын чиглэл – I –р дамжаа  2.850.000

2.Эрүүл мэндийн чиглэл I –р дамжаа 2.850.000

3.Сувилахуй мэргэжлээр I –р дамжаа 2.184.000

4.Сувилахуй /шаталсан/ хэлбэрээр I –р дамжаа 2.637.432

5.Эх барихуйн I –р дамжаа 1.933.932

6.Эх барихуй /шаталсан/ I –р дамжаа 2.637.432 төгрөгийн төлбөртэй байна. Өнгөрсөн онд хамгийн өндөр хувиар сургалтын төлбөрөө нэмсэн сургуулиар АШУҮИС тодроод байсан. Тус сургууль шинэ элсэгчид буюу нэгдүгээр курсийн сургалтын төлбөрийг 45 орчим хувиар нэмсэн бол хоёр болон түүнээс дээш курсийн сургалтын төлбөрт өөрчлөлт оруулаагүй юм.

 

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ

Өнгөрсөн онд 10-12 хувиар нэмэгдүүлснээр жилийн төлбөр дээд тал нь 1.9 сая төгрөг болсон. Энэ жил энэ төлбөрт өөрчлөлт орохгүй байх боломжтой гэдгээ сургуулийн удирдлагууд онцолжээ.  

 

ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛЬ-

Хөдөө аж ахуйн их сургуулийн хувьд Нэгдүгээр курсийн оюутны сургалтын төлбөрийг  25 орчим хувиар, харин бусад курсийг 15 хувиар нэмэгдүүлсэн. Ингэснэээр тус сургуулийн оюутнууд 1.8-2.2 сая төгрөгийн жилийн төлбөртэй байгаа. Харин хувийн сургуулиуд дунджаар 1.5-аас 2.4 сая төгрөгийн төлбөртэй байгаа юм.  

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө