Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Төсвийн тодотгол хийгдээгүй учраас хүүхдийн мөнгө олголт тасарчээ.

  Б.Уянга 2016-07-28 4442

Хүүхдийн мөнгөний санхүүжилт тасраад байгаатай холбогдуулан Хүн ам нийгмийн халамжийн яамнаас тодруулахад Сангийн яамнаас санхүүжилт орж ирээгүй байна гэсэн хариулт өглөө. Саяхан байгуулагдсан шинэ засагтай холбоотойгоор төсвийн тодотгол хараахан хийгдээгүй байгаа учраас ийнхүү саатжээ.  Энэ жилийн хувьд эхний зургаан сарын хүүхдийн мөнгийг банкуудаар дамжуулан олгочихсон.  Үүнээс цаашхи мөнгийг төсвийн тодотгол хийгдсэний дараа урьдын адил олгоно гэдгийг хэлж байна.

 Тиймээс салбар хариуцсан яамдууд санхүүжилтээ хүлээн ийнхүү түр саатаад байгаа юм байна. Энэ 2016 оны хувьд хүүхдийн халамжид зориулан 144 тэрбум төгрөг төсөвлөсөн. Харин үүнийг төсвийн тодотголоор хэрхэн зохицуулж яг хэдийнээс олгож эхлэхийг хараахан шийдсэн зүйл алга.  Арилжааны банкуудын хувьд хүүхдийн мөнгө асууж ирэх тохиолдол олон байгаа ч хэдийнээс олгож эхлэхийг эцэг эхчүүдэд мэдээлэх боломжгүй байгаа тухай ярисан.  Хүн ам нийгмийн хөгжлийн яамнаас ч  энэ асуудлаар нарийн мэдээлэл өгөх боломжгүй засгийн газрын үйл ажиллагааг харж төсвийн тодотголыг хүлээж байгаа талаар хэллээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө