Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Манай улсад байгаа хүнсний бүтээгдэхүүний тогтолцоо эрүүл бус гэж дүгнэжээ

  admin 2016-06-21 1720

Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа өнөө үед дотоодын нийт бүтээгдэхүүнээ өөрсдөө үйлдвэрлэх гадаад руу экспортод гаргах нь чухал зорилт болсон. Хүнсний бүтээгдэхүүний 70 хувийг дотоодтой үйлдвэрлэж байж хүнсний аюулгүй байдал хангагдана гэж үздэг. Харин манай улс энэ хувьдаа хүрч чадахгүй байгаа өнөө үед импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүндээ тавих хяналт шалгалтыг өндөржүүлэн олон улсын түвшинд хүргэхээр ажиллаж байгааг хэллээ.

Манай улс экспортод цөөн хэдэн тооны бүтээгдэхүүн гаргадаг. Үүнд уул уурхайн боловсруулалт хийгээгүй эрдэс бүтээгдэхүүн, мах махан бүтээгдэхүүн давамгайлдаг юм. Энэ байдлыг халж олон төрлийн бүтээгдэхүүнийг олон улсын стандартын дагуу бэлтгэн нийлүүлэхийг зорьж байгаа юм.

Импортыг орлох дотоодын үйлдвэрлэлийг дэмжих экспортыг дэмжих зорилгоор мах, үр тариа, чацаргана зэрэг бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд гаргахад төрөөс дэмжинэ гэдгээ хэллээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө