Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

ИРГЭД ХАШААНЫ ГАЗРАА БАРЬЦААЛЖ, 10 ХҮРТЭЛХ САЯ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ АВНА

  admin 2016-06-21 1910

Агаарын бохирдол, хөрсний бохирдол гээд муу бүхнийг гэр хорооллынхон руу чихдэг нь нууц биш. Гэтэл төрөөс гэр хорооллын иргэдийг бүгдийг нь орон сууцжуулах боломж хомс. Тиймээс үүнийг илүү хялбар, иргэдэд ашигтай байдлаар шийдвэрлэхээр засгийн газраас “Сайн хашаа” хөтөлбөрийг баталсан. Иргэд хашааны газраа барьцаалан, 10 хүртэлх сая төгрөгийн зээл авах юм. Гэр хороололд инженерийн хэсэгчилсэн болон төвлөрсөн дэд бүтэцтэй, амины орон сууцны хороолол бий болгож, иргэдийн эрүүл амьдрах нөхцлийг бий болгох зорилготой хөтөлбөр өнөөдөр нээлтээ хийлээ.

Иргэдийн газар үнэд орж, урт хугацаатай, бага хүүтэй, таатай нөхцөлтэй зээлээр өөрийн эзэмшлийн газартаа хувийн сууц барьж, амьдрах орчин нөхцлөө сайжруулах боломж нээгдэж байна.

Сайн хашаа хөтөлбөр хот тосгоны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан аймаг, нийслэлийн хот байгуулалтын асуудал хариуцсан байгууллагуудаас тогтоосон гэр хороолол болон зуслангийн газрыг хамрах юм. Иргэдэд нийт 200 тэрбум төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэжээ.

Гэр хорооллын иргэд заавал өндөр үнээр орон сууц худалдан авах шаардлагагүй болж, хашааныхаа газраа эсвэл хэд хэдэн айл өрх нийлэн дэд бүтэцтэй тохилог сууцтай болох боломжтой. Газар өмчлөлийн гэрчилгээтэй, хөтөлбөрийн зорилтот бүсэд хамрагдсан, гүйцэтгэх компанитай гэрээ байгуулсан иргэд банкинд зээлийн хүсэлт гаргаснаар хөтөлбөрт хамрагдах боломжтой байна.

Сайн хашаа хөтөлбөрийн үр дүнд иргэний хувийн өмчийн газар, амины орон сууцны үнэ цэнэ нэмэгдэж, нийслэлийн агаар хөрсний бохирдол буурах, мөн өрхийн орлого нэмэгдэж ажлын байр бий болно гэж харж байна. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө