Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

АСЕМ-ЫН ЗОЧИД 8-10 САЯ ДОЛЛАРЫГ МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГТ ОРУУЛАХ ТООЦОО ГАРЧЭЭ

  admin 2016-06-21 1780

АСЕМ-ын уулзалтын хүрээнд дагалдах 9 хурал болно. Үүний  2 хурлыг нь Монгол Улс  амжилттай зохион байгуулсан. Одоо зургадугаар сарын 9,10-нд болох сангийн сайд нарын хуралдаанд бэлтгэж эхэлжээ. АСЕМ-ын уулзалттай холбоотойгоор хуралд оролцох орнуудаас төлөөлөгчид байнга ирж манай улстай танилцаж байгаа мэдээллийг өглөө. Өнгөрсөн долоо хоногт гэхэд 60 гаруй хүн ирээд буцсан байна. Бүтээн байгуулалтын тухайд 53 улсын төлөөлөл байрлах “АСЕМ вилла” хотхоны барилга, тохижилтын ажил дууссан. Одоо ногоон байгууламж, цэцэгжүүлэлтийн ажил болон уулзалт хийх “Монгол хотхон”-ы бэлтгэл ажил хийгдэж байгаа юм. Их Монгол Улсын гудамж, Олимпийн гудамж, Гандигийн гудамжны уулзвараас урагш “Их тэнгэр”-ийн ам хүртэлх авто замыг ашиглахаар засвар шинэчлэлтийн ажил хийгдэж байгаа. Энэ ажил 7 дугаар сарын 1 гэхэд дуусгахаар төлөвлөж байна. Мөн нийслэлийн зургаан цэгт эмнэлгийн үйлчилгээний төв байгуулахаар ажиллаж байгааг танилцууллаа.

АСЕМ-ын дараа хичнээн төгрөг Монголын эдийн засагт орж ирэх талаар ч судалж эхэлсэн байна.

Хурлын дараа гадны олон нийтийн ажилтнууд болон хэвлэл мэдээллийнхэн манай улсадүлдэж, аялах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ. Тойм мэдээллээр 8-10 сая ам. доллар манай эдийн засагт орох төлөв байна. Уулзалттай холбоотойгоор худалдааны төвүүдийг хаахгүй. Харин  ч худалдаа үйлчилгээгээр дамжуулан эдийн засагт хувь нэмэр оруулахад анхаарна гэлээ.

Энэ үеэр гадны зочдод монгол улсаа сурталчилж, таниулахад голчлон анхаарахыг хэллээ. Тухайлбал, “Найрсаг Улаанбаатар” цогц арга хэмжээг зохион байгуулж, нүүдлийн соёлыг харуулсан “Нүүдэлчдийн наадам”-ыг зохион байгуулах юм. Дээд түвшний уулзалтын хөтөлбөр гарсан ч  одоогоор тодорхой мэдээлэх боломжгүй гэлээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө