Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

УЛААНБУУДАЙН ТАРИАЛАЛТ 65,7 ХУВЬТАЙ БАЙНА

  admin 2016-06-21 429

Импортын буудайн маргаантай асуудлаас болоод хугацаанаасаа хожимдож эхэлсэн хаврын тариалалт үндсэндээ дуусах шатандаа орж байгааг салбарын яамнаас мэдээллээ. Өнөөдрийн байдлаар үр тарианы тариалалт 65,7 хувьтай байна. Өнгөрсөн жилийн мөн үетэй ойролцоо түвшинд байна гэсэн үг. Хамгийн цаад хугацаа долоо хоногийн дараа гэхэд энэ хаврын тариалалт дуусах төлөвтэй байна.

Манай улс энэ жил 322.9 мянган га талбайд тариалалт хийхээс 301 мянган га-д улаанбуудай тариална. Өнөөдрийн байдлаар улаанбуудайн тариалалт 66 орчим хувь, төмс 56,1 хувь, хүнсний ногоо 35 хувь, тэжээл болон тосны ургамалын тариалалт 20 гаруй хувьтай явж байгаа мэдээлэл өглөө.

Улаанбуудай

65,7%

Төмс

56,1%

Хүнсний ногоо

35%

Тэжээл, тосны ургамал

20%

Тариалалтад ашиглах импортын буудайн чанартай холбоотой маргаан газар аваад байсан ч  өнөөдөр ТЭДС-ийн нөөцөд байсан болон импортоор орж ирсэн 13 мянган тонн үрийн улаанбуудайг тариалан эрхлэгчид авч дуусчээ. Мөн улсын нөөцөд байсан 5000 тонн буудайн 1000 тонныг ААН-үүд авсан байна. Энэ жилийн хувьд 301 мянган га-д тариалалт хийж, авсан ургацаараа дотоодын гурилын хэрэгцээг 100 хувь хангана гэж тооцоолж байгаа юм.

Тариалан эрхлэгч иргэд, ААН-үүдэд хөгжлийн банкнаас 100 тэрбумын зээл олгохоор шийдвэрлэж, эхний ээлжинд 25 тэрбум төгрөгийн эх үүсвэр шийдэгдсэн. Өнөөдрийн байдлаар 7 тэрбум гаруй төгрөгийн зээл олгожээ.

 Энэ хаврын тариалалт энэ сарын 28- ирэх сарын нэгний хооронд үндсэндээ дуусах төлөвтэй байгааг салбарын яамнаас мэдээллээ

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө