Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

NISSAN КОМПАНИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ АЛБАН ТУШААЛААСАА ОГЦОРЧЭЭ

  Б.Оюун 2019-09-10 180

Японы Nissan автомашин үйлдвэрлэгч компанийн ерөнхий захирал Хирото Сайкава албан тушаалаасаа огцорно. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, өөртөө хэт өндөр урамшуулалт цалин хангамж авч байсанд буруутгажээ.

Японы Nissan компанийн ерөнхий захирал Хирото Сайкава ирэх долоо хоногт албан тушаалаасаа буух юм байна. Түүнийг албан тушаалаасаа сайн дураараа буухыг компанийн захирлуудын зөвлөл Сайкавагаас хүсчээ. Даваа гарагт болсон компанийн захирлуудын зөвлөлийн хурлын дараагаар Сайкаваг огцрох тухай мэдээлэл олонд ил болсон байна.

Сайкава 2013 онд компаниасаа 445 мянган долларын нэмэлт цалин авч, үүнийгээ компанийн урамшуулалт цалингийн системийн хүрээнд авсан гээд ямарваа хууль зөрчсөн алхам хийгээгүй гэж байжээ.

Сүүлд Сайкава энэ мөнгийг компанидаа буцаан төлөхөд бэлэн байгаагаа илэрхийлсэн ч Nissan-ы захирлуудын зөвлөлийн тэргүүн Ясуши Кимурагийн мэдэгдсэнээр Сайкава энэ сарын 16-нд одоо хашиж байгаа албанаасаа буух болно гэжээ.

Түүнчлэн Nissan ирэх сарын сүүлч гэхэд компанийхаа топ менежерийг солих болно гэжээ. Nissan компани дэлхий даяар 12 мянган ажлын байраа чөлөөлж, орон тооны цомхотгол хийхээр төлөвлөөд байхад нь компанийн удирдлагуудын хэт өндөр цалин хангамжтай холбоотой асуудал ихээхэн шуугиан дэгдээж байгаа юм. Өнгөрсөн оны 11-р сард Nissan Renault –ийн ерөнхийлөгч Карлос Гоныг мөн санхүү эдийн засгийн хэрэгт холбогдуулан баривчилсан юм.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө