Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Монгол улсад өндөр түвшний авлига газар авсныг олон улсын байгууллагаас мэдээллээ

  Ш.Бат-Эрдэнэ 2019-07-30 1330

Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Авлигын эсрэг сүлжээнээс Монгол улсын авлигын эсрэг орчин, үйл ажиллагаанд дөрөв дэх удаагаа хяналт шинжилгээ хийж тайлан гаргажээ. Энэ удаад авлигатай тэмцэх бодлого, Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа байдал, намын санхүүжилт зэрэг асуудлыг хөндсөн байна. Тайланд Монгол улсад жижиг хэмжээний авлига буурч байна. Гэхдээ Өндөр түвшний авлига газар авсан байна гэдгийг онцолжээ.

ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ХӨГЖЛИЙН БАЙГУУЛЛАГА  ВИТАЛИЙ КАСКО: 

Монгол улсад өндөр түвшний авлига газар авч байгаа учир улс төрийн албан тушаалтны шударга ёсны хэм хэмжээг тогтоосон, эрх зүйн актуудыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Мөн улс төрийн өндөр албан тушаалтнуудад зориулж сургалт явуулах, зөвлөгөө өгөх удирдамжаар хангахыг Монгол улсад зөвлөж байна.

Авлигын эсрэг сүлжээнээс АТГ-ын ажлын үр дүн сайжирч байна гэдгийг хэлсэн. Гэхдээ хөндлөнгөөс нөлөөлөх оролдлого одоог хүртэл байна. Энэ байдал нь авлигатай тэмцэх үйл ажиллагаанд саад учруулж байна гэсэн юм.

  • Авлигатай тэмцэх газар бие даан үйл ажиллагаа явуулах, ангид байх шаардлагатай. Гэтэл улс төрийн дарамт, нөлөөлөл их байна. Ялангуяа албан хаагчдын томилгоон дээр энэ байдал их ажиглагдаж байна. Тиймээс бие даан үйл ажиллагаа явуулах боломжоор хангах хэрэгтэй юм. 

Улс төрөөс ангид байх асуудал дан ганц АТГ дээр хөндөгдөөгүй. Шүүх, прокурорын байгууллага ч мөн ангид байж чадахгүй байна гэдгийг онцолсон. Ялангуяа шүүх, прокурорын байгууллагын дарга, удирдлагуудын халаа сэлгээний асуудалд улс төрчид хэт их оролцож байгааг тайланд дурджээ. Манай улсад дөрөв дэх удаагаа хийгдсэн хяналт, шалгалтаар ийнхүү төрийн байгууллагын хараат бус байдал хангалтгүй, улс төрийн албан хаагчдын нөлөөлөл өндөр байгааг онцолсон.

 

 

 

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө