Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Монгол банк мөнгөний бодлогын хүүгээ 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

  М.Ариунжаргал 2019-06-19 602

Сүүлийн өдрүүдэд махны үнийн өсөлт болоод бинзен шатахууны үнэ инфляцийн түвшинд савалгаа үүсгэсэн байна. Гэхдээ үнийн өсөлтөд зохицуулалт хийснээр өнгөрсөн сард улсын хэмжээнд инфляци 7.9 хувьтай буюу тогтвортой түвшинд хадгалагджээ. Тиймээс гадаад дотоод хүчин зүйлийг харгалзан үзээд Монгол банк бодлогын хүүгээ 11 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Харин цаашид хоёр орны худалдааны маргаан, гадаад улсад төлөх томоохон өр төлбөр дотоодын зах зээл, бараа бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэл зэргийг сайтар ажиглаж байж бодлогын хүүгээ дээш, доош болгох асуудлыг хөндөнө гэлээ. Өнөөдрийн байгаа бодлогын хүүг ойрын 3-5 жилийн төлөвийг ажиглан гаргасан байна. Бодлогын хүү инфляциас гадна банкны салбарын зээлийн хүүнд нөлөөлдөг. Тиймдээ ч сүүлийн үед зээлийн хүү бага зэрэг өссөн байна. Зээлийн хүүг хүчээр буулгаж болохгүй тул бодлогын хүү тогтвортой байгаа энэ үед зах зээлийнхээ зарчмаар бууна гэлээ. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө