Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ӨРНИЙН ЗУРХАЙ: 12 ОРД

  Д.Отгонсүрэн 2019-06-18 5168

\2019/06/19

ХОНЬ 

Жижиг сажиг асуудлуудыг анзааралгүй илүү анхаарал татсан чухал асуудлаа шийд. Ухаалаг зан бүгдийг хялбар болгох бөгөөд ерөнхийдөө амар өдөр байх болно. Өнөөдөр ихэнхи хүмүүс эрүүл мэндийн тал дээр анхаарал хандуулах хэрэгтэй болно. Хэрэглэж буй хоол хүнснийхээ найрлагыг эргэн хараарай. Хэрэгцээгүй түргэн хоол болон хэт тослог хоол хүнс бүү хэрэглэ. Олныг хамарсан арга хэмжээнд оролцох бол харилцаандаа анхаараарай.

ҮХЭР 

Зарим хүмүүст томоохон албан тушаалд томилогдох боломж олдоно. Харин зарим хүмүүсийн зохион байгуулсан үйл ажиллагаа санаа зовоосон зүйлтэй нүүр тулах бөгөөд энэ асуудлууд харагдаж байгаагаасаа ч илүү хүнд байх болно. Гэнэтийн аялал болон сургалтын үйл ажиллагааны сунжирсан байдал таны санааг зовоох болно. Од эрхэс тун уян хатан дээд зэргийн мэдрэмжтэй байхыг зөвлөж байна.

ИХЭР 

Танд багаар ажиллах болон, ажилын харилцааг эерэг тал руу нь эргүүлэх эрч хүч дүүрэн байх болно. Хичээл сургууль болон бичгийн хэргийн ажлууд амжилттай байна. Өмнөх нууцлаг байдлуудын үнэн нь илрэх бөгөөд үүнд та сэтгэл хангалуун байх болно. Өөрийнхөө дуртай дэлгүүрээс боломжийн хямдралтай бараа авах боломжийг хараад үзээрэй.

МЭЛХИЙ 

Боломж гарч ирвэл тултал ашиглах өдөр. Удаан хугацааны төлөвлөгөөнд тань сайхан боломжууд гарч ирж болно. Хийх гэж байгаа төлөвлөсөн зүйл болон бусадтай хамтран хийсэн аливаа үйлдэл таны ажлын амжилтад мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх болно. Өөрийнхөө дотоод хүч чадлыг ажилтайгаа холбосноор бэрхшээлтэй санагдаж байсан зүйлүүд алга болж эхэлнэ.

АРСЛАН 

Сэтгэл санааны байдлаас болж уур уцаартай байж магадгүй өдөр. Энэ өдөр мэдрэлийн систем нь эмзэг тогтворгүй хүмүүс онцгой анхааралтай байхыг зөвлөе. Бусдаас онцгойрч ялгарахыг хүсдэг хүмүүсийг эрүүл саруул ухаан гаргаж хэр хэмжээнээсээ хэтрэхгүй байхыг одод зөвлөж байна. Хэрэв өнөөдөр хол газар явахыг санал болговол бүү зөвшөөр. Аян замд таныг азгүйтэл осолтой адал явдал хүлээж байна. 

ОХИН 

Бусад хүмүүстэй харьцахад таны урьд нь ил гаргадаггүй байсан зан чанарууд илрэх болно. Энэ нь өнөөдөр муу талаар илрэх бололтой. Та өөрөө ч мэдэлгүй хожим нь харамсах үгийг бусдад хэлчихэж магадгүй. Өнөөдөр шинэ өмчтэй болох, хөрөнгө оруулалт хийх нь таны хувьд хийх зүйлийн жагсаалтын хамгийн нэгдүгээрт байх болно.

ЖИНЛҮҮР 

Таны ашиг олох найдвараар хадгалж байсан зүйл санхүүгийн байдлыг дээшлүүлэхэд таатай нөлөөлөх болно. Энэ цаг үед хөрөнгө оруулалтаас тогтмол ашиг олох боломж байна. Хувийн сонирхолоо хойшлуул. Танд зугаацаж цэнгэх цаг дараа олдоно. Ирээдүйн бизнесээ хөгжүүлэх талаар мэдлэг, дур хүсэлтэй болох нь чухал байна.

ХИЛЭНЦ 

Шударга байх нь танд өөрийгөө өндөрт байгааг мэдрүүлнэ. Өөртөө итгэлтэй байдал бусдын дур сонирхлыг татна. Ойр дотнын хүмүүсээс хууран мэхлэлт ирэх магадлалтай. Гэлээ ч аливаа хүсэлтэд харамч байдал гаргаж, хувиа хичээж болохгүй. Өөрийн дотоод дуу хоолойг сонс. Амьдралын идэвхтэй бай. Өнөөдрийн ажил хэрэг таны сайхан ирээдүйн эхлэлийг тавина.

НУМ 

Та өнөөдөр ойр дотныхоо хүмүүсийг баярлуулж чадна. Энэ цаг үе таныг олон зүйлд сургана. Бусдын харилцаа холбоо, ажлын туршлагаас судалж, дотно харьцаандаа ашигла. Дотнын хүмүүсийн туршлага ч танд тустай. Баяр ёслолд уригдах уригдаж, бэлэг сонгох асуудалтай тулгарна.

МАТАР 

Од эрхсийн нөлөөгөөр уран бүтээлч чадвар өндөр байна. Урлагийнхан хөдөлмөрийн өндөр бүтэмжтэй байна. Харин худалдаа наймаанд сэтгэл хөдлөл хэрэггүй өдөр. Бодлогогүй үйл ажиллагаа өр зээл, ядуу зүдүү байдалд хүргэнэ. Зөв шийдвэр гаргах чадвар, саруул ухаан танд алив зүйлийг хэтрүүлэхгүй байхад тусална.

ХУМХ 

Та өөрөөсөө илүү нөлөөтэй хүний өмнөөс тэмцсэний хэрэггүй. Олныг хамарсан үйл ажиллагаа танд таатай мэдрэмжийг төрүүлэх хэдий ч их мөнгө үрж магадгүй тул та анхааралтай байгаарай. Хэрвээ та ямар нэгэн хэрүүл маргаан үүсгэхийг хүсэхгүй байгаа бол илүү сийрэг ухаанаар хандаж асуудалд дасан зохицох хэрэгтэй.

ЗАГАС 

Богино хугацааны сургалт семинарт суухад тохиромжтой өдөр. Түншийн тавьсан санал таныг тухайн салбартаа салшгүй нэгэн хэсэг болсон гэдгийг илтгэх болно. Мэдээж энэ нь танд их амжилтыг авчрах болно. Ах дүүсийнхээрээ зочилж бие биендээ байгаа бүтээлч санаа бодлынхоо талаар ярилцаарай. Та амжилтад хүрэх болно.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө