Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хөгжлийн банкнаас авсан зээлээ төлөх чадамжгүй болсон компаниудыг төрд авахаар судалж байна

  М.Ариунжаргал 2019-06-18 735

Дэлхийн зах зээлээс хөрөнгө босгож улсын хэрэгцээнд нэн шаардлагатай томоохон дэд бүтцийн ажлыг санхүүжүүлэх үндсэн зорилготой Хөгжлийн банк өнгөрсөн өнгөрсөн онуудад зорилгоосоо хазайж буруу жишгээр явсан гэдэг нь өгсөн зээлээс нь харагдаж байгаа. Тухайлбал Евро, Чингис, Самурай тэргүүтэй томоохон бондуудын эх үүсвэрээр нийт 4,3 их наядыг хөгжлийн банкинд төвлөрүүлсэн ч эргэн төлөгдөх нөхцөлгүй олон төсөл, хөтөлбөр санхүүжүүлсэн гэдэг нь шалгалтаар тогтоогдсон.Өнөөдрийн байдлаар хөгжлийн банкнаас зээл авсан нэр бүхий 7-8 компани эргэн төлөлтөө хийж чадахгүй нөхцөлд байгаа гэнэ. Тиймээс эдгээр компаниудын асуудлыг АТГ- т шилжүүлжээ. 

Бонд буюу өрийн бичгээр улсын төсвөөс давахаар хэмжээний хөрөнгийг хөгжлийн банк төвлөрүүлж байсан удаатай ч томоохон дэд бүтцийн ажлыг санхүүжүүлэхээс илүүтэй арилжааны банкуудтай өрсөлдөх хэмжээний олон жижиг төслүүд санхүүжүүлж зээл олгосон нь асуудал дагуулж байгаа юм. Тиймээс хөгжлийн банкнаас авсан зээлээ эргэн төлж чадахгүй байгаа үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дүгнэж төрийн өмчид авах асуудлыг судалж эхэлжээ

Хөгжлийн банкнаас 2015-2016 оны хооронд ердөө ганцхан жилийн дотор 13 жижиг төсөлд 34,3 тэрбум төгрөгийн зээл олгосон байдаг. Үүнээс гадна зээлээ огт төлөөгүй гэх Хөтөл компани 161,5 тэрбум, Кью эс си компани 187,6 тэрбум төгрөгийн зээл авсан байгаа юм. Тэгэхээр энэ мэт компаниудыг төр авах асуудлыг судалж эхэлсэн байна. Гэхдээ өрөнд орж, үйл ажиллагаа нь доголдсон компаниудыг төр авах нь зөв үү гэдэг асуудал гарч байгаа  ч улсын хэрэгцээнд шаардлагатай үйлдвэрлэл эрхэлдэг бол болохгүй зүйлгүй хэмээн засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга онцолсон юм

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө