Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Арилжааны банкуудад дахин шалгалт хийсний дараа ОУВС санхүүжилт хийнэ

  М.Ариунжаргал 2019-06-17 612

Олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн зургаа дахь шатны санхүүжилт дөрвөн сарын өмнө орох байсан ч өнөөдрийг хүртэл хойшилж байгаа. Үүний шалтгаан нь арилжааны банкуудын санхүүгийн ил тод байдлыг сайжруулж банкууд өөрийн хөрөнгөө хэрхэн нэмэгдүүлсэнд шалгалт хийх шаардлага тавьсан байна. Энэ дагуу Банкууд хуулийн хүрээнд хөрөнгөө нэмэгдүүлсэн эсэхэд шалгалт хийхээр олон улсын аудитын байгууллагыг сонгон шалгаруулахаар ажиллаж байгааг Сангийн сайд хэллээ. Энэ шалгалттай холбоотойгоор дахин нэг арилжааны банк дампуурах нөхцөлд байгаа гэх мэдээлэл цацагдсан. Үүнийг Монгол банкнаас үгүйсгэсэн юм. Харин арилжааны банкинд иргэдээс цугларсан нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хуваан байршуулдаг байна. Энэ зохицуулалтыг эргэж харах хэрэгтэйг Нийгмийн хамгааллын сайд хэллээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө