Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Экспорт өмнөх оны мөн үеийнхээс 10,2 хувиар өсчээ

  Г.Бадамлянхуа 2019-06-12 173

Монгол улс 2019 оны эхний таван сард дэлхийн 135 улстай худалдаа хийжээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оныхоос 10 хувиар өсч, 515 сая америк долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 13,1 хувиар өссөнийг статистикийн газраас онцолж байна. Экспортын хэмжээ өсөхөд чулуун нүүрс болон хагас боловсруулсан алт нөлөөлсөн байна.

Энэ оны эхний таван сарын байдлаар гадаад худалдааны нийт бараа эргэлт 5,6 тэрбум америк долларт хүрчээ. Үүнээс экспорт 3,3 тэрбум ам. Доллар, импорт 2,3 тэрбум ам.долларт хүрсэн байна.

5-р сард экспорт 751 сая америк доллар, импорт 549 сая ам.долларт хүрснээр экспорт өмнөх сарынхаас 11 сая ам.доллараар, импорт 68,3 сая ам. Доллараар тус тус өссөн байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх мөн үеэс 10 хувиар өссөн байна.

Экспорт 2019 оны эхний 5 сард өмнөх оны мөн үеийнхээс 378,2 сая ам. Доллараар өсөхөд чулуун нүүрс болон хагас боловсруулсан алтны экспорт өссөн нь голлон нөлөөлжээ.

Эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт нийт экспортын 96,6 хувийг эзэлж байгаа юм. Харин импортын 68,9 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тээврийн эд анги болон хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт эзэлж байгаа юм байна. 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө