Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ЖДҮХС-нд 2000 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн 487 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт иржээ

  Т.Бадамханд 2019-06-11 558

 Энэ жил ЖДҮДС-нд нийслэл болон орон нутгаас нийт 2,752 иргэн, аж ахуйн нэгж төслөө ирүүлж, 487 тэрбум төгрөгийн зээл хүссэн байна. төслийн дийлэнхийг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, иргэний хүсэлт эзэлжээ.

Харин 48.7% нь орон нутгаас ирсэн зээлийн хүсэлт байгаа юм байна. зээл хүсэгчдийн 381 тэрбум төгрөгийг Улаанбаатар хотоос, 106 тэрбум нь орон нутгийн иргэн, аж ахуйн нэгжээс хүссэн зээл эзэлж байгааг салбар яамнаас танилцууллаа.

2019 онд ЖДҮ-ийг дэмжих сангаас нийт 47 тэрбум төгрөгийн зээл олгохоор төсөвлөгдөөд буй ч ийнхүү 10 дахин их хүсэлт ирсэн байна. Зургаадугаар сарын 6-н буюу өнгөрсөн Баасан гарагт батлагдсан Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгаснаар 300 хүртэлх сая төгрөгийн санхүүжилтийг сангаас, үүнээс дээш хэмжээтэй зээлийг арилжааны банкаар дамжуулан олгохоор болсон юм. энэ удаа хүсэлт ирүүлсэн төслүүдийг харахад 11 иргэн, 186 ААН-ийн 144 тэрбум төгрөгийн зээл арилжааны банкаар олгогдох нөхцөлтэй байгааг албаныхан хэлж байна. 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө