Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хөдөө, орон нутаг хөгжих боломжийг “Орон нутгийн хөгжлийн сан” олгож байна

  М.Ариунжаргал 2019-05-25 358

Төв аймгийн Эрдэнэ суманд Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Андрей Михнев, Төлөөлөн удирдах зөвлөлийн гүйцэтгэх захирлууд,  албаны хүмүүс айлчилж,  “Тогтвортой амьжиргаа 3” төслийн хэрэгжилттэй танилцлаа. Мөн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн зарцуулалт, үр дүнгээс гадна нутгийн удирдлагууд иргэдтэйгээ хэрхэн уялдаа холбоотой ажиллаж байгааг нягталсан юм.

“Тогтвортой амьжиргаа-3” төслийн зорилго нь ОНХС-ийн үйл ажиллагааг сайжруулахад чиглэхээс гадна сангийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх юм.

Орон нутгийн хөгжлийн сан бол иргэд өөрсдөө тулгамдаж бус асуудлаа тодорхойлж, саналаа гарган, түүнийгээ Иргэдийн нийтийн хурлаараа эрэмбэлэн баталж, сум орон нутгийнхаа болоод амьдарч буй орчныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах байдлаар төсвийн зарцуулалтад оролцох юм. ОНХС гийн хөрөнгөөр Эрдэнэ сумын иргэд сумынхаа төвийг камержуулах, хогийн цэгийг хашаажуулах, худаг ус гаргах гээд жил бүр олон төслийг хэрэгжүүлж байгаа юм

Жил бүрийн 1-5 дугаар сард багтаан баг, хорооны Засаг даргаараа дамжуулан иргэд саналаа өгөх боломжтой бөгөөд 5-р сарын 31-ийг хүртэл МУ-ын бүх баг, хороод ОНХС-ийн санал гаргах, эрэмбэлэн батлах иргэдийн нийтийн хурлаа зохион байгуулах юм байна.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө