Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ХЯТАДЫН 5 ДАХЬ АГААРЫН КОМПАНИ BOEING КОМПАНИАС НӨХӨН ОЛГОВОР ТӨЛӨХИЙГ ШААРДЖЭЭ

  Б.Оюун 2019-05-24 614

Хятадын агаарын тээврийн “Шаньдуний иргэний агаарын тээвэр” компани Америкийн Boeing компаниас нөхөн олговор төлөхийг шаарджээ. Хятадын орон нутгийн иргэний агаарын тээврийн компани Boeing-737 Max 8 загварын онгоцыг нислэгт ашиглахыг зогсоосон явдлаас шалтгаалан учирч байгаа эдийн засгийн хор хохиролоо нөхөн төлүүлэх хүсэлтэй байгаа юм. “Шаньдуний иргэний агаарын тээвэр” компани ийнхүү гомдол гаргаж, Boeing компаниас нөхөн төлбөр гаргуулахаар хандсан Хятадын 5 дахь авиа компани болжээ.

 “Шаньдуний иргэний агаарын тээвэр” компани Boeing компанийн Boeing-737 Max 8 загварын онгоцыг нислэгтээ ашигладаг байснаас гадна онгоцны засвар үйлчилгээнд ашиглах зорилгоор энэ төрлийн онгоцны сэлбэг хэрэгслүүд ч захиалаад байжээ. Нийтдээ Хятадын энэ компани эгнээндээ Boeing-737 Max 8 загварын 7 онгоц ашиглаж байснаа зогсоосон байна. Ингэхдээ эдгээр онгоцныхоо 5-ыг өнгөрсөн жилээс нислэгтээ ашиглаж эхлэн, үлдсэн 2 онгоцыг энэ оны эхээр худалдан аваад байжээ.

Boeing-737 Max 8 загварын онгоц хэд хэдэн удаа осолдож, олон хүний амь нас үрэгдсэн золгүй явдлын дараагаар Boeing компанийн энэ төрлийн агаарын тээврийн хэрэгслийг ашигладаг улс орнууд нислэгт ашиглахаас татгалзах болсон юм. Тэр дундаа Хятад улс Boeing-737 Max 8 онгоцыг иргэний агаарын тээврийн нислэгт ашиглахаас бүрэн татгалзсан анхны улс орон болжээ.

“Шаньдуний иргэний агаарын тээвэр” компаниас өмнө “Дорно Хятадын агаарын тээвэр”, “Air China”, “Өмнөд Хятадын агаарын тээвэр” болоод “Сямэнь Эйр” үндэсний агаарын тээврийн компаниуд Америкийн Boeing компанийн эсрэг гомдол гаргаж, нөхөн төлбөр төлөхийг шаарджээ.

Хятадын Үндэсний иргэний агаарын тээврийн нэгдсэн удирдлагын төвийн мэдээлж байгаагаар Хятадын авиа компаниудад Boeing-737 Max 8 загварын нийтдээ 96 онгоц ашиглаж байсан гэнэ. Тэгвэл өнөөдөр Хятад улс эдгээр онгоцнуудыг нислэгт ашиглахаас бүрэн татгалзаад байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө