Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Экспортод гаргаж байгаа махны хэмжээнд квот тогтооно

  М.Ариунжаргал 2019-05-22 688

Засгийн газрын хуралдаанаар махны үнэнд зохицуулалт хийхээр шийдвэрлэлээ. Махны үнэ өссөн гол шалтгаан нь дулааны аргаар мах боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд зах зээлээс их хэмжээгээр мах бөөндөн нөөцөлж байснаас болсон байна. Тиймээс экспортод гаргаж байгаа махны хэмжээнд квот тогтоохоор шийдвэрлэлээ.

Ингэхдээ экспортод гаргаж байгаа махны 10 хувьтай тэнцэх хэмжээний махыг дотооддоо нөөцөлдөг байхаар журманд өөрчлөлт оруулжээ. Тиймээс цаашид дотоодын хэрэгцээтэй уялдуулан улирлын зохицуулалтаар мах экспортлохоор болсон байна. Ингэснээр үнийн түвшин буурч тогтвортой байдалд орно гэдгийг салбарын сайд хэллээ.

Мөн ирэх онд нөөцийн махны хэмжээг нэмэгдүүлэх замаар 15 мянган тонноос доошгүй мах нөөцлөх шаардлагатай гэж үзжээ. Мөн иргэдийн гол хүнсний хэрэгцээ болох гурил ямар нэг дутагдал гарч үнэ өсөхгүй гэдгийг хэллээ. Хүнсний ногооны хангамж энэ онд нэмэгдсэн гэдгийг онцоллоо

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө