Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Зам тээврийн ослын улмаас энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 16 хүүхэд амь насаа алджээ

  Ш.Бат-Эрдэнэ 2019-05-21 394

2018 оны нэгдүгээр улиралд нийт 150 хүүхэд зам тээврийн осолд өртөж, ослын улмаас гурван хүүхэд амь насаа алдаж байжээ. Харин энэ онд амь насаа алдсан хүүхдийн тоо 16-д хүрчээ. Зам тээврийн ослын улмаас амь насаа алдах хүүхдийн тоо нэмэгдэж байгаа учир үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор Бяцхан зорчигч аяныг зохион байгуулах гэж байна.

Бага насны хүүхдийн 31 хувь нь зорчих үедээ гэмтэж бэртэж байна. Гол шалтгаан нь эцэг, эхчүүд хүүхдээ буруу тээвэрлэсэн, хамгаалалтын суудалд суулгахгүй байгаа зэрэгтэй холбоотой байна.

Уг нь 10 хүртэлх насны хүүхдийг өөрийн өсөлт хөгжилд тохирсон хамгаалалтын суудалд суулгах талаар замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэмд тусгагдсан ч хууль бүрэн хэрэгжихгүй байгааг төрийн бус байгууллагаас сануулж байна.

Мөн маргааш замын хөдөлгөөний дүрэм анх батлагдсан өдөр. Энэ өдрийг тохиолдуулан тээврийн цагдаагийн албанаас нээлттэй хаалганы өдрийг зохион байгууллахаар төлөвлөжээ. Энэхүү өдөрлөгт ирснээс жолооч нар эрх сэргээлгэх болон бусад бүх мэдээллийг нэг дороос авах боломжтой юм.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө