Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

НМХГ: Цэцэрлэгүүдийн сургалтын орчин хэвийн үйл ажиллагаа явуулахад шаардлага хангахгүй байна

  Ш.Бат-Эрдэнэ 2019-05-21 537

Нийтийн орон сууц, албан байгууллагын өрөө тасалгаанд буюу зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулдаг хувийн цэцэрлэгүүд олон байгааг шалгалтын явцад тогтоожээ.

Тухайлбал боловсролын хяналтын чиглэлээр шалгагдсан 109 байгууллагаас 50 хувь ийм зөрчилтэй байсан байна. Үүнээс гадна 28 цэцэрлэг мэргэжлийн эрхлэгчгүй, 58 цэцэрлэгт мэргэжлийн бус багш ажиллаж байжээ.

Харин төрийн өмчит цэцэрлэгүүдэд барилга байгууламж хуучирч, дээвэр, хана, сантехник, шуам хоолой элэгдэлд орсон зөрчил их гарсан. Хамгийн ноцтой нь анги дүүргэлт нь төрийн өмчит цэцэрлэгүүдэд их байна. Ачаалал 1.2-2.5 дахин ихэсчээ. Үүнээс болоод нэг хүүхдэд ногдох ариун цэврийн тоноглол эрүүл ахуйн нормоос  хэтэрч, хүүхдүүдийн дунд халдварт өвчин дамжин тархан эрсдлийг нэмэгдүүлэх болсон байна.

Шалгалтаар илэрсэн нийт 1799 зөрчлийн 614 буюу 34 хувийг сургалтын орчинтой холбоотой зөрчил эзэлж байна. Энэ нь цэцэрлэгүүдийн сургалтын орчин хэвийн үйл ажиллагаа явуулахад шаардлага хангахгүй байгааг харуулж байна гэдгийг НМХГ-аас мэдэгдсэн юм. Түүнчлэн Шалгалтад бүдэрсэн 25 цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулах эрхийг түтгэлзүүлэх саналыг гаргажээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө