Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Ирэх онд 10 их наяд төгрөгийн 200 орчим төсөл, арга хэмжээг улсаас санхүүжүүлнэ

  М.Ариунжаргал 2019-05-16 597

 Ирэх онд улсын эдийн засаг нийгмийг хөгжүүлэхэд нийт 37 их наяд төгрөгийн 400 гаруй төсөл хөтөлбөрт санхүүжилт хэрэгтэй гэж холбогдох яам, агентлагууд засгийн газарт санал хүргүүлсэн байна. Үүнээс 10 орчим их наяд төгрөгийн санхүүжилтийг улсын төсвөөр хийх боломжтой гэж үзсэн бол 16 их наядын төсөл хөтөлбөрийг гадны зээл тусламжаар санхүүжүүлэх боломжтой гэж тооцжээ. Харин  цалин тэтгэврийг үе шаттайгаар нэмэгдүүлэх, сургууль цэцэрлэг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад түлхүү анхаарахаар тусгасан байна. Мөн үндэсний түүхийн музей их театр барих зэрэгээс эхлээд томоохон бүтээн байгуулалтууд багтаж байгааг сангийн сайд хэллээ. Тэгвэл үндсэн чиглэл хэлэлцэх үеэр гэр хорооллыг хөгжүүлэх, дэд бүтцийг сайжруулахад түлхүү анхаарахыг гишүүд онцолсон юм

  Улсын эдийн засагт уул уурахйн салбар голлох үүргийг гүйцэтгэдэг ч  макро түвшинд ажлын байрыг нэмэгдүүлэх нь чухал ач холбогдолтойг гишүүд хөндөж байна. Ирэх онд ажилгүйдлийн түвшин 6,5 хувиас буурахгүй байхаар тусгасан ч бүртгэлтэй ажилгүй иргэдийг нэмж тооцвол энэ тоо 15 хувьд хүрнэ гэдгийг зарим гишүүд хэллээ.

Үндсэн чиглэл хэлэлцэх үеэр өндөр хүүтэй зээлийн асуудлыг хөндөж байлаа. Иргэд, аж ахуй нэгж байгууллагууд, бизнес эрхлэгчдээс эхлээд улс нийтээрээ банкны хүүнд дарамтлуулж байгааг зарим гишүүд онцолсон юм. Тиймээс хэлэлцүүлгийн явцад зээлийн хүүг бууруулах чиглэлд бодитой арга хэмжээ авах ажлуудыг тодорхой тусгаж оруулах хэрэгтэйг хэллээ.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө