Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн сараас нэг хувиар өсчээ

  Т.Бадамханд 2019-05-15 418

Хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ дөрөвдүгээр сард өмнөх сараас нэг хувиар өссөн үзүүлттэй гарсан байна.

Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ нэг хувиар өсөхөд  ундаа ус, согтууруулах ундаа, сүү сүүн бүтээгдэхүүн, тээврийн бүлгийн үнэ, шатахууны үнэ өссөн зэрэг нь голлон нөлөөлсөн байна. дөрөвдүгээр сарын судалгааг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Хэрэглээний бараа үйлчилгээний үнэ орон нутагт өнгөрсөн гуравдугаар сараас 0.3-1.8 хувиар өссөн үзүүлэлттэй байгааг ҮСХ-ноос мэдээллээ. Банкны системийн чанаргүй зээл дөрөвдүгээр сарын эцэст 1.9 их наяд төгрөг болж өмнөх сараас 80.2 тэрбум төгрөгөөр өсчээ.

 

Togoo Badamaa-н зураг.

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэд 22400 байна. Ажилтай ч ажлын байраа солихоор өөр ажил хайж байгаа 10500 иргэн байгаа юм. Харин ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар 2200 иргэн бүртгэлээс хасагджээ.

Нэг өрхийн сарын дундаж бодит орлого 1.1 сая төгрөг байгааг статистикчид гаргасан байна. Үүнд хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 10700 төгрөгөөр буурсан ч цалин хөлсний орлого 58500 төгрөг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 30 мянган төгрөгөөр өссөн зэрэг нь голлох нөлөөг үзүүлжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө