Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Хятад-Европыг холбосон төмөр замын ачаа тээвэрлэлт

  Б.Оюун 2019-05-14 300

Хятадын зүүн хойд хэсгийн Хэйлуцзян мужаас Оросын зүүн хойд хэсгийг чиглэн ачааны галт тэрэг замдаа гарчээ. Ачааны галт тэрэгний цуваанд Хятадад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн ачин, Орос руу гаргаж байгаа юм. Энэ чиглэлд ийнхүү ачааны галт тэрэг илгээснээр Хятад болон Европыг холбосон төмөр замын ачаа тээврийн шинэ чиглэлийг нээж, ажиллагаанд оруулж байна.

 Хэйлуцзян мужийг Оросын зүүн хойд хэсэгтэй холбосон төмөр замын энэхүү чиглэл нь Хятад-Европын хооронд нээгдэж байгаа хоёр дахь төмөр замын тээвэр ложистикийн чиглэл болжээ. Шинэ чиглэлд тээвэрлэлт хийж байгаа галт тэргээр нийтдээ 50 контейнер ачиж, эдгээрт 7,5 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн, материал тээвэрлэж байгаа юм. Харбин-Бикляны чиглэлд тээвэрлэлт хийж байгаа ачааны галт тэрэгний цуваа Манжурын боомтоор Хятадыг орхин гарч, улмаар цааш Оросын Биклян хотыг зорьж байгаа юм. Биклян хүрэх замдаа галт тэрэгний цуваа Оросын Ар Байгалийн бүс нутаг, Эрхүү хотоор дамжин, нийтдээ 10 мянган км зам туулах юм байна.

Хятад болон Оросын хооронд 2016 оны 2-р сарын 27-нд анхны галт тэрэгний ачаа тээвэрлэлт гүйцэтгэж байжээ. Тэгвэл Хятад-Европыг холбосон галт тэрэгний ачаа тээвэрлэлтийн дүнд өнөөдрийн байдлаар 23,500 нэгж бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт хийгдээд байгаа юм байна.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө