Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

З. Нарантуяа: Малын хулгайг бууруулахын тулд зөрчлийн болон эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй

  М.Ариунжаргал 2019-04-26 535

 Үндсэн хуульд заахдаа мал сүрэг нь үндэсний баялаг бөгөөд төрийн хамгаалалтад байна гэж заасан байдаг. Гэвч Сүүлийн үед малын хулгай газар авч зохион байгуулалттай хэлбэрт шилжин, айлын хотноос машинтай ачиж зэвсэг хэрэглэх тохиолдол элбэг болжээ. Мал хулгайлах цааш нь зарж худалдаалах нь бүр сүлжээ хэлбэрт шилжсэнийг УИХ ын гишүүн З. Нарантуяа хэллээ.  Тухайлбал зарим суманд малын эмч, айл саахалт нь нийлэн зохион байгуулалттай хулгай хийдэг болжээ. Тиймээс эрүүгийн болон зөрчлийн хуульд өөрчлөлт оруулах замар малын хулгайтай тэмцэх шаардлагайг хэлж байна

Манай улс анх 1992 онд мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах нийгэмлэг байгуулж, 1993 онд эрүүгийн хуулинд мал хулгайлахыг гэмт хэргийн заалтад оруулж байсан. Малын хулгай гэсэн тусгайлсан заалт эрүүгийн хуульд байгаа ч хулгайлсан малын тоо ширхэгийг заасан нь хулгайчдад боломж болж хуулийн цоорхойгоор гэмт хэргийг өөхшүүлж байгааг хэлж байна. Он гарснаас хойш мал хулгайлах гэмт хэрэгт 1096 удаагийн тохиолдол бүртгэгджээ.

Image result for малын хулгай

Мал хулгайлах хулгайчдын арга барил нарийсч, үйл ажиллагаа нь боловсронгүй болж байхад Монголын төр малын хулгайтай тэмцэж чадахгүй байгааг хэлж байна. Учир нь малын хулгай гарсан тохиолдолд хэсгийн төлөөлөгчид бүртгүүлдэг улмаар  сум дамжин  цаас илгээж иргэний алдсан малыг хайдаг байна. Энэ хооронд хулгайд алдсан мал нядлагдан цааш зарагдаж байгаа тул цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг цахимжуулах хэрэгтэй гэлээ. Хурдан шуурхай хайдаг байхад анхаарч малчин, төрийн цагдаа орон нутгийн байгууллагууд шуурхай ажилладаг болоход төр бодлогоор дэмжих хэрэгтэйг онцоллоо

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө