Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Чанаргүй зээл өсч, хугацаа хэтэрсэн зээл буурчээ

  Т.Бадамханд 2019-04-26 487

Монголбанкнаас сар бүрийн статистик мэдээллийг танилцууллаа. Нийт мөнгөний нийлүүлэлтийн 50 гаруй хувийг төгрөгийн хадгаламж дангаараа бүрдүүлж байна. нийт хадгаламж 14 их наяд төгрөгт хүрснээс 80 орчим хувийг иргэдийн, 20 орчим хувийг байгууллагын хадгаламж бүрдүүлжээ. Харин валютын хадгаламжын хэмжээ буурсан дүнг статистик харуулж байна.

Монголбанкнаас гаргасан судалгаанд зээлийн нийт үлдэгдэл 17.3 их наяд төгрөг байгааг харуулжээ. Харин үүнд иргэд болон байгууллагад олгосон зээл өссөн дүнтэй байна. Монголбанкнаас иргэдэд олгох хэрэглээний зээлийг 60/40 гэсэн харьцаатайгаар олгож байгаа. Харин тэтгэвэрийн зээлийг энэ оны нэг сарын нэгнээс эхлэн 70/30 гэсэн харьцаатайгаар олгож эхлээд байгаа юм.

Хугацаа хэтэрсэн зээл өмнөх сараас 13 тэрбум төгрөг буюу 1.4 хувиар буурчээ. Харин чанаргүй зээл өмнөх сараас 20.9 тэрбум төгрөг буюу 1.1 хувиар өссөн байна. Хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн дийлэнхийг хувийн байгууллаагын зээл бүрдүүлжээ. Салбараар нь авч үзвэл барилга, уул уурхай, боловсруулах үйлдвэр, санхүү даатгал зэрэг байгууллагууд өндөр хувьтай байгаа юм.

Togoo Badamaa-н зураг.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө