Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Монголын 33 говьд уул уурхайн лиценз нэмж олгохгүй байхыг хүслээ

  М.Ариунжаргал 2019-04-24 565

Уул уурхайн замбараагүй олгогдсон хайгуулын лицензүүдээс болж  Монголын говь уйлж эхэллээ хэмээн нутгийн иргэд хэлж байна.  Усны ундарга, малын бэлчээр, үзэсгэлэнт газруудаар зогсохгүй нутгийн иргэдийн шүтээн болсон тахилгат уул, овоо хайрхан гээд олборлолт явуулахыг зөвшөөрөөгүй газар ховор боллоо хэмээн төрийн ордонд зохион байгуулсан хэлэлцүүлэгт оролцсон иргэд онцоллоо. Тухайлбал Дорноговь аймгийн хамрын хийд буюу энергийн төв, аргалын уул, цагаан дэлийн агуу зэрэг нутгийн иргэдийн шүтээн болсон газруудад олгосон лицензийг цуцлахыг шаардлаа.

Зөвхөн Өмнөговь аймгийн тухайд өнөөдрийн байдлаар тост тосон бумын нуруунаас эхлээд 20 гаруй төсөл хэрэгжиж байгааг нутгийн иргэдээс эхлээд байгаль дэлхий ан амьтан дийлэхгүй гэлээ 

Дэлхийд гайхагдах Монголын 33 говь уул уурхайн олборлолтод сүйдэж байна хэмээн говийн бүсэд амьдрах 100 гаруй мянган  иргэдийн төлөөлөл онцолж байна. Говийн бүсэд тулгамдаж байгаа асуудал сэдэвт хэлэлцүүлэгт уул уурхайн яам болон ашигт малтмал газрын тосны газрын холбогдох мэргэжилтнүүд оролцож иргэдийн санал хүсэлтийг авсан юм. Хэлэлцүүлгийг зохион байгуулсан гишүүдийн тухайд цаашид энэ чиглэлд анхаарч шинээр лиценз олгохгүй байхад холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллахаа мэдэгдлээ

 УИХ- ын гишүүн Оюун-эрдэнэ Баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Энэ хуулийг хэлэлцэн шийдтэл  шинээр лиценз олгохгүй байхаар болжээ. Харин говийн бүсэд шинээр лиценз олгохгүй байхад анхаарахыг иргэдийн зүгээс хүслээ. Үүнээс гадна одоо байгаа лицензүүдийг адистатчилж хууль зөрчиж байгаа компаниудын үйл ажиллагааг зогсоож нутгийн иргэдийн амьдрах нөхцөлд анхаарах хэрэгтэйг хэллээ

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө