Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

2020 онд эдийн засгийн өсөлт 6 хувь, инфляци 8 хувьтай байхаар тооцжээ

  М.Ариунжаргал 2019-04-24 387

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар сангийн яам таван асуудал оруулснаас  гурвыг нь хэлэлцэн дэмжсэн байна. Үүнд 2020 онд монгол улсын нийгэм эдийн засгийн үндсэн чиглэл, 2020-2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-22 оны засгийн газрын гурван жилийн өрийн баримт бичгийг хэлэлцэн УИХ д өргөн мэдүүлэхээр болжээ. 2020 онд эдийн засгийн өсөлтийг 6 хувь, инфляци 8 хувь, гадаад худалдааны тэнцлийг 1 тэрбум ам долларын ашигтай байхаар тооцсон байна. Харин төсвийн алдагдлыг 5,1 хувь байхаар төсвийн хүрээний мэдэгдэлд тусгажээ. Ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэлд төсвийн зардлыг дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээгээр нь бууруулан тооцсон гэдгийг сангийн сайд онцоллоо

Ирэх онуудад цалин тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэхээр оруулсан байна.  Харин  2020 онд нийт 37 их наяд төгрөгийн 400 гаруй арга хэмжээг санхүүжих хүсэлт иржээ. Үүнээс дотоод боломж, хэрэгжих байдлыг харгалзан  10 их наяд төгрөгийн 116 төсөл арга хэмжээг санхүүжүүлэхээр үндсэн чиглэлд тусгажээ.

Харин урсгал зардалд 3,7 их наяд төгрөгийн санал ирснээс 1,3 их наяд төгрөгийг тусгасан байна. Мөн ирэх оноос иргэдийн төлж байгаа нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг арилжааны банкнаас шилжүүлж төрийн санд төвлөрүүлэхээр болжээ

Засгийн газрын өрийн тухайд  2016 онд ДНБ-ний  78,8 хувь байсан бол өнгөрсөн оны төгсгөлд 58,8 хувь болгон бууруулжээ. Энэ он болоод ирэх 2020 онд төлөх томоохон өр байхгүй хэдий ч 2021 онд мазаалай бондын 600 сая доллар, 2022 онд Чингис бондын1 тэрбум ам доллар, 2023 онд Гэрэгэ бондын 800 сая доллар, 2024 онд Хуралдай бондын 600 сая доллар байгаа юм байна. Нийт 2,9 тэрбум долларын өр байгааг хэлж байна

Харин ирэх онуудад Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу, байгалийн түүхийн музей, үндэсний их театр, иж бүрэн номын сангийн барилгыг ашиглалтад оруулах хөрөнгийг төсөвт тусгажээ. Эдгээрээс өөр томоохон бүтээн байгуулалт ирэх оны төсөвт суугдаагүй байна.

Учир нь  сонгуулийн жилээс урьтаж энэ онд хөрөнгө оруулалтын ажилд их хэмжээний хөрөнгө тусгасан. 2020 оны төсөвт томоохон бүтээн байгуулалтын санхүүжилтийг тусгах нь сонгуулийн дараа хэрэгжихгүй байх тал өндөр байдаг. Тиймээс 2019 онд гол хөрөнгө оруулалтын ажлыг хийж, 2020 онд шинээр эхэлсэн ажлуудыг дуусгахаар төлөвлөжээ.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө