Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Монгол улсын эдийн засгийн өсөлт 2019 онд болон цаашид өөдрөг байх төлөв гарлаа

  Т.Бадамханд 2019-04-24 604

Монгол Улсын эдийн засаг хурдацтай сэргэж байгааг дэлхийн банкнаас мэдээллээ. 2018 онд төсөөлж байсан орлого давж эдийн засгийн өсөлт 6.9 хувьд хүрснийг онцолж байна. Төр засгаас явуулж буй хөрөнгө оруулалтын бодлого амжилттай биелж байгааг судалгаандаа дурьджээ. Гэхдээ бүх зүйл сайхан болох болоогүй. Одоо уул уурхайн үнийн огцом хэлбэлзэл, банкны салбарын шинэчлэл, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэхэд онцгой анхаарахыг зөвлөсөн байна. 

Эдийн засгийн өсөлт 2016 онд 1.4 хувь, 2017 онд 5.4 хувьтай байсан бол 2018 онд 6.9 хувь хүрснээр тогтвортой өссөн үзүүлэлтийг харуулжээ. Энэ өсөлтөд нүүрсний салбарын өсөлт, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт нэмэгдсэн, мөн Засгийн газрын эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнд зах зээлийн мэдрэмж өссөн зэрэг нь голлон нөлөөлжээ.

Санхүүгийн байдал сайжрахад төсвийн сахилга бат сайжирсан гэж Дэлхийн банк онцоллоо. Цаашид эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд хүний капиталд анхаарах, түүхий эдийн үнийн шоконд цочирмооргүй дархлаатай байх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зэрэг асуудалд анхаарах шаардлагатай гэж зөвлөлөө.

2018 онд анх удаа төсөв ашигтай гарсан байна. Монгол улсын гадаад өр дотоодын нийт бүтээгдэхүүний /ДНБ/ 70 хувьд хүрч буурчээ. Үүнийг төсвийн сахилга баттай холбон тайлбарлалаа. 2019 онд эдийн засгийн өсөлт нэмэгдэж 7.2 хувьтай болно. Харин 2020-21 онд эдийн засгийн өсөлтийг 6.9 хувьд хүрч тогтворжих хандлагатай байна гэж мэдээллээ.

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө