Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

ӨРНИЙН ЗУРХАЙ: 12 ОРД

  Д.Отгонсүрэн 2019-04-22 4141

2019/04/22

ХОНЬ 

Зөрчил тэмцлээс болж осол гэмтэл гарч болзошгүй. Эсвэл худалдааны алдагдал, хуурамч заль мэх учрах магад. Иймд бусдын буруу үйлдлийг ч гэсэн засах гэж хэт хичээхээс зайлсхий. Өөртөө хяналт тавьж анхаарлаа дээд зэргээр төвлөрүүл. Ойр дотнын хүмүүстэйгээ маргалдах хэрэггүй. Бардам зангаа дар, хувиа хичээсэн зан гаргах хэрэггүй. Таны сөрөг хандлага нь хариу хатуу цохилт авч мэднэ.

ҮХЭР 

Хөрөнгө оруулалттай холбоотой ажлаа идэвхжүүлэхэд тааламжтай өдөр. Шинэ танилтай болох болон хуучин харилцаагаа сэргээх тохиолдол аль аль нь танд тохиолдох байх. Та амьдралын хэмнэлээ өөрийн эрч хүчтэйгээ зөв тааруулбал ямар ч ажлыг амжуулж чадах боломж байна. Шинэ холбоогоо ашиглаж ажлаа урагшлуулахад туслах чухал мэдээлэл олж авна. Боломжоо үгүйсгэх худал гүтгэлэгт авталгүй холуур яв.

ИХЭР 

Оюун ухааны харилцаа өндөр байх тул судлаач, эрдэм шинжилгээний ажил хийдэг ихрүүд амжилттай байна. Ихэнх хүмүүс эрч хүчээ нөөцөлж авах өдөр. Хайрын холбоонд харилан ойлголцол, болзоот уулзалтад сайн өдөр. Өнөөдөр та бодож төлөвлөсөн ихэнх ажлаа амжуулна. Гэр бүлийн харилцаандаа уян хатан, ухаалаг байвал халуун дулаан уур амьсгал бүрдэнэ. Муудсан харилцааг засах боломж гарвал хойшлуулах хэрэггүй, та гэр бүлдээ энхийг сахиулагч байж санаачилгыг гартаа ав.

МЭЛХИЙ 

Таны хувийн амьдралд сонирхолтой үйл явдал тохиолдоно. Хайрын холбоо, найз нөхөрлөл зэрэг нь танд баяр баясгалан, өөртөө итгэх итгэлийг авчирна. Энэ өдөр зугаалга, холын аялалд тааламжтай. Урин цаг ирж буй энэ үед та хуримтлагдсан сөрөг энергиэ байгалийн сайхнаар ариусгах боломжтой. Хамтран ажилладаг найдвартай багтай хүмүүс өнөөдөр ажлын амтыг бүрэн утгаар нь сайхнаар амсана. Таны хамт олон ямар нэг баяр т үйл явдлыг зохион байгуулах бололтой. 

АРСЛАН 

Ажлын хамт олон сайн хамтрагч байх болно. Гэр бүлийн харилцаанд бүгд сэтгэл хангалуун байна. Ажил саадгүй бүтэж, ертөнц дээрх бүхий л сайн сайхан танд зориулагдсан мэт сэтгэгдэл төрнө. Зарим хүсэл мөрөөдлөө үнэхээр биелүүлж чадна. Хайр сэтгэлийн алхмууд ухаалаг байвал ажилтад хүрэх магадлал өндөр байгааг од эрхэс сануулж байна.

ОХИН 

Шинэ ажлын эхлэлд сайн өдөр. Амьдралын эрч хүч өндөр төвшинд байна. Хэцүү үүрэг даалгаврууд өдрийн эерэг хандлагыг зогсоож болзошгүй. Та хүч чадлаа хадгалахын тулд биеийн дасгал хийж занших хэрэгтэй. Энэ нь амьдралыг тань зөвөөр тодорхойлж чадна. Мөн буруу зуршлаа өнөөдөр аль болох хянаж байх хэрэгтэй. Бодлогогүй өчүүхэн алхам л таныг буруу зам руу түлхэнэ.

ЖИНЛҮҮР 

Өнөөдөр гадаадын түншээс ашигтай санал авна. Гэхдээ та хувийн харилцаанд тийм ч их амжилтгүй байхгүй бололтой. Та бодлогогүй алхам хийх, шалтгаангүй уйтгарт автах зэргээс болж бие тань өвдөж болзошгүй. Та туршлагатай найзаасаа зөвлөгөө авч чадвал сэтгэлд хуримтлагдсан цөхрөлөө давж гарна. Од эрхэс эрүүл мэндээ сайн хамгаалж, гадны муу нөлөөг холдуулах зан үйлийг өөрийн дадсанаар авч хэрэгжүүлэхийг зөвлөж байна.

ХИЛЭНЦ 

Таны урам зориг идэвхжиж, авьяас чадвараа нээх боломжийг эрэлхийлнэ. Чухал уулзалт ярилцлагад их сандарч мэгдэх бололтой. Өөрийн зөн совиндоо итгэ. Дотоод мөн чанараа бусдаас нуух хэрэггүй. Гэхдээ хувийн дур хүслээ дарж бай. Бодит байдлыг зөв мэдрэх нь таны амжилтын үндэс болно. Бодлогогүй худалдан авалт нь санхүүгийн алдагдал авчрахыг од эрхэс анхааруулж байна.

НУМ

Гадны түрэмгий аюултай халдлагаас болгоомжил. Энэ өдөр амьдралын зөв хандлага баримтлах ёстой. Танд нөлөөлөх үйл явдал бүрд санаа зовох хэрэггүй. Бүх зүйл танаас шалтгаална гэж байхгүй шүү. Өнөөдөр та дотнын хүмүүсдээ ойрхон байх хэрэгтэй бөгөөд ихээхэн болгоомжтой бай. Олон хүн цугласан газар аль болох битгий очоорой.

МАТАР 

Нөлөө бүхий өндөр албан тушаалтанд хандахад таатай өдөр. Бусдын тавьсан сэтгэл татмаар санал нь танд ашиг хонжоо болон сэтгэл ханамжийг авчирна. Та өнөөдөр хамгийн сайн хамтран ажиглагч байх болно. Гэхдээ чухал шийдвэрийг гаргах гэж яарсны хэрэггүй. Ялангуяа өнөөдрийн гэнэтийн мэдээ санал зэрэгт долоо хэмжиж нэг огтолно гэсэн зарчмаар ханд.

ХУМХ 

Өндөр албан тушаалтай хумхынханд таагүй хандлага зонхилно. Нөлөө бүхий хүмүүсийн дэмжлэг хэрэгтэй болж болзошгүй. Санхүүгийн тусламж хүссэн хүмүүс саад болж болзошгүй. Энэ өдөр эрүүл мэндэд халтай зуршлаа гаргахгүй байхыг хүсье. Олон хүнтэй уулзах болон харанхуй газраар явахаас болгоомжил.

ЗАГАС 

Та өнөөдөр энгийн үйл явдалд ч хөндлөнгөөс оролцохгүй байвал өөртөө таагүй байдал үүсгэхгүй. Ажил хэргийг заримдаа урсгалаар нь орхиж хажуугаас нь ажиглаж дүгнэлт хийх нь өвөрмөц шийдэл юм. Зүрх сэтгэлийн асуудал дээр гэнэтийн таатай үйл явдал болно. Та хайр дурлалын асуудлуудаа амжилттай шийднэ. Ирээдүйгээ өөдрөгөөр хар, гэхдээ өнгөрсний гунигт дурсамжийг мартах хэрэггүй.

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө