Монголбанкны валютын албан ханш:      USD - ₮      EUR - ₮      GBP - ₮      RUB - ₮      CNY - ₮      KRW - ₮     

Санхүүгийн салбар олон улсын жишигт нийцсэн нь том ололт гэж Монголын банк дүгнэж байна

  Б.Уянга 2019-04-20 463

Эрүүл санхүүгийн салбартай байх нь эдийн засгийн эрүүл суурийг бүрдүүлдэг тул Монголбанкнаас банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, эрхзүйн орчныг сайжруулах талаар эрчимтэй ажиллаж эхэлжээ. Тухайлбал санхүүгийн байдлын эмзэг байдлыг бууруулах, дархлааг бэхжүүлэхийн тулд макро зохистой бодлогын хэрэгслийг хяналт шалгалтын болон мөнгөний бодлоготой хослуулан ашиглаж эхлээд байна.

Монгол улсад банкны салбар үүсч үүсч хөгжсөний 95 жилийн ой тохиож байна.  Энэ хугацаанд банкны салбарт олон ололт амжилт гарсныг салбарынхан дурьдаж байна.  Дотоодын нийт бүтээгдэхүүн 60 хувь, нийт банкны системийн актив 56 хувьтай байна. 1924 оноос 1991 оны хооронд нэг банкны системтэй  байсан бол 1991 оноос хойш хоёр шатлалт банкны систем зогссоноор төрийн зохицуулалт орж бусад ажил үүргүүд арилжааны банкинд шилжсэн. Өнөөдрийн байдлаар нийт актив дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувьтай, нэг иргэнд 2-3 хадгаламжийн данс ноогдож байна. Банкны салбарын тоо болон АТМ –ын тоо ч олон улстай жишиг хэмжээнд хүрчээ. Төв банкны хараат байдлыг хуулиар зохицуулдаг болж, бусад олон улсын байгууллагатай харилцаатай болсон нь том ололт гэж харж байна. Гэхдээ санхүүгийн салбарын сахилга бат, тогтвортой байдлыг хадгалах, гадаад өрийг багасгах, өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөлрийг амжилттай дуусгах зэрэг томоохон сорилтуудыг шийдэх шаардлагатайг ярьж байна.  

Санхүүгийн салбарт шинэ технолгиуд бий болж байна. Уламжлалт арга барил финтектэй уялдах уу гэдгийг санхүүгийн салбарынхан өргөн хүрээнд ярьж байгааг ч дурьдаж байна. Финтек нь тухайн орны санхүүгийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, улмаар тогтвортой хүртээмжтэй өсөлтийг бий болгоход эерэг нөлөөтэй гэж харж байна.

Санхүүгийн салбарт байнга сорилтууд тулгарч байдаг ч үүнийг хэрхэн амжилттай даван туулах вэ гэдэг асуудал нэн тэргүүний чухал асуудал гэдгийг харьж байна. Тиймээс санхүүгийн мөчлөгийн тэлэлт, агшилтын далайцыг нэмэгдүүлж, эдийн засгийн мөчлөгийн хэлбэлзлийг ч өсгөж байж тулгарч байгаа сорилтуудыг амжилттай давна гэж харж байна.

 

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө