Монголбанкны валютын албан ханш:      USD - ?     EUR - ?     GBP - ?     RUB - ?     CNY - ?     KRW - ?    

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид хамтран үзэсгэлэн гаргалаа

  Г.Бадамлянхуа 2019-03-22 451

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид 2017-2019 онд өрнөсөн үйл явдлуудын гэрэл зургуудаас сорчлон дэлгэжээ. Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчдын үүрэг, оролцоо чухал нийгэмд чухал үүрэг гүйцэтгэж, нийгмийн дуу хоолой болсоор ирснийг тэдний бүтээлээс тольдож болох юм. Mongolian press photo 2019 үзэсгэлэнд Соёлын гавьяат зүтгэлтэн, Монголын үнэн сонины гэрэл зургийн сурвалжлагч Н. Бөхдамбий, Зууны мэдээ сонины гэрэл зургийн сурвалжлагч Д. Цэрэннадмид нарын 25 гэрэл зурагчин оролцож байна.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр МСНЭ-ийн Хэвлэл мэдээллийн гэрэл зурагчдын салбар зѳвлѳл албан ёсоор байгуулагдсаныг мэдэгдлээ. Салбар зѳвлѳлийн даргаар МОНЦАМЭ агентлагийн гэрэл зурагчин Б.Чадраабал сонгогдсон байна.

 Гэрэл зургийн ганц кадр аливаа үйл явдлын хачиргүй үнэн, мөнийг харуулж байгаа нь энд дэлгэгдсэн бүх л бүтээлээс харагдана.

 

 

Улс төр
  
Нийгэм
  
Эдийн засаг
  
Дэлхий
  
Шар
  
Спорт
  
Соёл урлаг
  
Энтертайнмент
  
Эрүүл мэнд
  
Зөвлөгөө